Блог хэмээх шийдэл интернэт ертөнцөөс ч халин цаашлаад нийгмийн сэтгэл зүй, тэр ч бүү хэл сэтгүүл зүйд хүртэл хувьсгал хийж байна гэдэгтэй санал нийлэх хүмүүс олон байна гэдэгт би итгэж байна. Блог сонирхогчдын дийлэнх хэсэг нь өөрийн амьдралд тохиолдсон жирийн нэгэн дурсамжуудаа тэмдэглэлийн дэвтэр аятай буулгах хэдий ч тэр нь бусдад сонирхолтой байж түүний алдаа сургамжыг өөр хаанаас ч олж уншихгүй, өөр хэн ч түүн шиг зөвлөхгүй гэдгийг ч блогчид өөрсдөө мэдэж байгаа. Зарим нэг гайхамшигтай блогууд ч байна. Улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийн талаар дорвитой зүйлс бичиж нийтэлж, өөрийн санаа бодлыг мөн тусгасан байгаа нь үнэхээр чансаатай. Ер нь сүүлийн үед манай залуусын бичлэгийн чанар чансаа дээшилж, бичихдээ заавал судлаж, харьцуулж ул суурьтай бичих хандлага ажиглагдах боллоо.
"Блогдох нь ..." цааш унших »

