Үүлэн чөлөөний нарыг ашиглагсад
Энэхүү нийтлэлийг МАХН-ийн XXV Их хурлаас ажигласан сэтгэгдэлээр бичив.

МАХН-ын XXV Их хурал олон хоног яригдаж, олон шөнө хор найруулсан сүржин эхлэлтэй, хэрүүлийн өрнөлтэй, даржин төгсгөлтэй хурал боллоо. Хот хөдөөгөөс сонгогдон ирсэн олон төлөөлөгчдөөс 110-аад хүн үгээ хэллээ. Гэвч тэдэнд үзэл бодол хэмээх төлөшсөн ойлголтгүй, өрөөл бусдад наалдах содон шийдэлгүй, хоорондоо уралцаж, хормойноосоо зүүгдэцгээсэн хэдэн нөхдийн цаг гарзадсан ажил боллоо хэмээн олон нийт ярьцгааж байна. Социалист нийгмийг 70 жил тэргүүлэхдээ өчнөөн хүнийг хэлмэгдүүлэн цаазалж, үзэл суртлын хар хэргээр үй олон сэхээтнийг дарамтлан байсан энэ нам өнгө төрхөө өөрчилсөн нэрээр олон нийтэд харагдавч, өнгийгөөд хуралыг нь ажигласан олонд өрөөгөөр дүүрэн тарьсан хогийн ургамал аятай харагдана. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн онош тавьснаар 600 гаруй авилгач хуралдаж байгаа бололтой. Авилга гэдэг бол нийгэмд ургуулсан хогийн ургамал. МАХН-ын хуучин гишүүдийн нэг Далайхүүгээс эхлээд бас бус ганц нэг хүмүүс ч гэсэн өөрсдийгөө тасалгаанд ургадаг цэцэг шиг, албан тушаал хөөцөлддөгөө больё гэж ирээд л зарлаж байна. 

Харин олон нийт бол тэднийг авилгач намын хурал хэмээн харж буй тул тасалгаанд хүчээр ургуулсан хогийн ургамал аятай л харагдаж байгаа.

Хогийн ургамал гэдэг энэ зүйл ургамал малын хүнс тэжээлд хүртэл гологдож, шим тэжээлт өвс ногооны үржил шимийг өөртөө сорон, газрын хөрсөнд ахин өөр ногоо бэхжихээргүй болгодог айхтар хортой ургамал. Яг л үүнтэй нэгэн адил нийгэмд үүссэн авилга гээч нь шударга олон нийт, энгийн иргэдийн идэж уухаас хумслан, татварын хэдэн төгрөгийг нь төсөв хэмээн бүрдүүлж түүнээсээ завшин амьдрагчдийн хийдэг, хулгайлдаг үйл ажиллагааг хэлнэ. Өнөөдөр хотын зах руу хаашаа ч хамаагүй гараад харцгаа. Хаа сайгүй хогийн ургамал, амрах, зогсох газаргүй, агаарын сайхныг ч амьсгалах боломжгүй бохир үнэрт байгаль маань автаж, төрийн аль ч байгууллагын хаалгаар шагайсан гүзээ нь сунаж, хармаа нь түнтийж, машин нь томорсон авилгачид дүүрэн байгааг бэлхнээ харна.

Хогийн ургамал өөрийгөө хортой гэдгээ даанч мэдэхгүй л дээ. Түүнтэй адилхан амьдрал ийм л байдаг, улс төр гэдэг чинь энэ л тэмцлийг хэлдэг юм. Авч чадаагүй нь хохь, чадсаных нь зол хэмээн тэд боддог бололтой. Тэгээд ч МАХН-ын төлөөлөгчид өөрсдийгөө цэвэр хүмүүс гэдэгтээ ч итгэдэггүй. МАХН-ын хурлын төлөөлөгч нэгэн залуу “Та нар хөдөөний хэдийнхээ үгийг сайн сонс, Бид хэдийн хөдөө талын цэцэгнүүд чинь та нараасаа арай л илүү цэвэр байх шүү” хэмээн идсэн ууснаа, та нар арай их, бид арай бага идсэн шүү хэмээх өнгө аястай юм хэллэх нь үнэхээр инээдтэй.

МАХН шинэчлэгдэхгүй бол Үндэсний аюулгүй байдалд хор учирна гэв

Энэ үгийг УИХ-ын гишүүн асан, өөрийгөө бас ч чамгүй улс төрч хэмээн нэрлэх дуртай, тэгээд ч Монголын үнэт цаасны зах зээлд сүүлийн үед өндөр албан тушаал хашаад байгаа Р.Содхүү хэмээх нөхөр хэлэв. Тэр хүн өндөр албан тушаал хашч байгаа болохоор үнэхээр ноцтой байдалд оруулцгааснаа ойлгоод, мэдрээд байгаа бололтой хурлын индэр дээрээс өндөр дуугаар зарлав. Хэрвээ тэдний хяналтаас төр гарвал, хэн юунд холбогдож болохоо ч тэд мэдэж байгаа учраас намынхаа хар хүчээр нам түүхдээ суулгасан хар толбоо далдлах гэсэн юм болов уу. Аа хөөрхий, үнэхээр ийм ноцтой байдалд оруулсан нам өнөөдөр Монголын нийгэмд хэрэгтэй гэж үү.

МАХН бол үүлэн чөлөөний нарыг л ашиглагсад

Тэд үүнийгээ УИХ-ын эрхэм гишүүн Рашаар дамжуулан хурал дээрээ илэрхийллээ. Тэдэнд улс эх орныг хөгжүүлэх тулхтай бодлого, үгүй ядаж санаа зовсон сэтгэл алга. Ганцхан л айдас тэднийг нөмрөөд байна. Энэ айдасны гогцоо нь хөвөрч эхэлвэл эхлээд нам нь ялагдаж, дараа нь албан тушаалгүй болно, тэгээд ажил бизнес хийж мэдэхгүй, амар хялбар амьдарч байсан болохоор ар гэр нь хүндрэнэ, улмаар “аавын хаалга” татах ах нарын тоо ч олширч мэднэ гэдгээс үхтлээ айдаг бололтой.

Сонгуулиас сонгуулийн хооронд шоудаж, согтуу хөлчүү нь мэдэгдэхгүй дээрлэхцгээж, цагдаад хүртэл гар хүрч, чамгүй олон хүнийг хохироосон аймшигт хэргүүд энэ л үед гаарч байна. Цаашид хэрхэн зогсоох талаар тэд үл ярина, чангаацалдаж байгаад л намаа аврах тухай тэд чалчина...

Энэ хуралд шинэчлэлийн гэх салхи үлээсэнгүй

Улс эх орны эрх ашгийг тэд намынхаа уланд гишгэжээ... Намтайгаа л байвал авилгатай, амьдралтай байна гэдэгтээ ч тэд бат итгэж. Уул нь олон нийт энэ намаас айрай өөрийг хүлээж, аажим ч гэсэн цэвэршихийг нь тэсэн ядан харж суусансан. Намын дарга, Ерөнхий сайд хэмээх хоёр суудлыг нэг хүн дангаар хаших уу, аль эсвэл салгах уу гэдэгт л бүх хурлын ганцхан гогцоо оршин байна. Энэ гогцоо мултарвал тэд үхчих юм шиг л айцгааж байна. Тиймээ энд салхи орох зай алга. Шинэчлэлийн гэх үнэр алга. Шинэчлэл гэдэг бол нэг хийгээд зогсдог ч эд биш. Байнга хувьсан өөрчлөгдөж, эрүүл үзэл бодол, эрүүл санаа зоригийг өөртөө шингээж хэрэггүй муухай бүхнээ үлдэн хөөх байнгын үйлдлийг “шинэчлэл” хэмээмой. Өмнөх хурлаасаа ялгарах ганцхан агуулга оршин байсан нь тэд өөр хоорондоо хөлөө жийлцэж, өвөр түрийдээ багтахгүй болсоноо л баахан зарлалаа. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа тул яалт ч үгүй хурцхан үгсийг чулуудацгааж байна. Үүнийг нь олон нийт одоо л идээ бээрээ шахах гэж байна хэмээн хартал үгүй бололтой. Энэ нам өнөөдөр хоёр зуу гаруй мянган гишүүд, хоёр сая гаруй иргэнийхээ эрх ашгийг умартан хорин мянга ч хүрэхгүй өндөр албан тушаалтнуудынхаа суудлын хувь заяанд сэтгэл зовинож байгаагаа л ярилцлаа.

МАХН үзэл бодлоо илэрхийлсэн залуусын эсрэг залуучуудын байгууллагаа дайнд мордуулна гэв

Ширүүхэн дуугарсан нэгнээ зэмлэн, тэр ч бүү хэл олон нийтийн үзэл бодолд тээг тавихаа ч тэд мөн зарлаж байна. Далайхүү хэмээх ахимаг нэгэн эрийн амнаас интернэтэд үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг устган, үзэл бодлоо ирэрхийлснийх нь төлөө устган зайлуулах саналыг хуралд оруулав. Залуучуудаа та нар интернэт мэддэгээрээ тэдэнд цохилт өг хэмээх утгаар тэр дайн зарлалаа. Авилгач хэмээх хатуухан хэдий ч үнэн үгэнд тэд дургүйцсэн бололтой. Мань мэтийн хэдэн залуус интернэтийн ач  нөлөөгөөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулийн тунхаг доор өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх эрх маань МАХН-ын зарласан дайны хөлд нам дэвсэгдэх нь. Залуусын эсрэг залуусаа турхирч, залгамжлагчдаа бэлтгэх нь Р.Содхүүгийнх нь хэлдгээр нээрээ л Үндэсний аюулгүй байдалд хор учируулж мэдэх нь ...

AD  2007.10.25

Сэтгэгдэлүүд:

1. altargana (зочин) | 2007-10-26 13:50:09
HU nam uurchlugduj chadahgui , tarchihbal ard tumend ulziitei bailgui .
2. dulguun_b (зочин) | 2007-10-26 13:56:24
Тэд тэгээд хойд Солонгос шиг болгохыг хүсээд байгаа юм байхдаа.
3. bataa (зочин) | 2007-10-26 16:02:14
dalaihuu shig teneg uurchlult yaj hiih bitgii hel yu vh hiih uuriiguu yaj abvh yabah uhanaas teneg tumnii shibshig uhej dald orbol taarna.chamd odoo yamar vh ajil alban tushaal oldohgui teneg kommunist aa
4. bataa (зочин) | 2007-10-26 16:06:50
dalaihuu shig teneg uurchlult yaj hiih bitgii hel yu vaj hiih oilgoltgui amitan uuriiguu yaj abch yabah chadbargui uhan ishignees teneg tumnii shibshig uhej dald orbol taarna.chamd odoo yamar vh ajil alban tushaal oldohgui teneg kommunist aa.
5. bataa (зочин) | 2007-10-26 16:07:18
dalaihuu shig teneg uurchlult yaj hiih bitgii hel yu vaj hiih oilgoltgui amitan uuriiguu yaj abch yabah chadbargui uhan ishignees teneg tumnii shibshig uhej dald orbol taarna.chamd odoo yamar vh ajil alban tushaal oldohgui teneg kommunist aa.
6. vitaminjuulalt | 2007-10-26 16:22:48
Би улс төр байтугай төр улс ч гэж мэдкүү шд
7. shak (зочин) | 2007-10-26 16:24:11
ted jinhene uls toriin banzaluud... yaj suudalii ynelj zoos oloh ve geed shanalj yavaa novshnuud.ted bgaa tsagt mongol uls yndesten hezeech oodlohgyi.Ih hural geecheeree avlaga yaj avah ogohoo hyrtel yarij bna shyy dee...!Herev 08 onii songuulid yalagdval ter horoon darga ni ajilaasaa ogtsoroh yum gene... yu gesen yg ve ajilaasaa halagdahgyin tuld ard tymniig hahuulid gej bgaa bishyy.Ingeed bodhoor booj almaar sanagdah yum

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.