Сайн үйлсийн гараа сунгасанд талархаж байна


Амьдрал мөхлийн ирмэгт тулсан хүмүүс бидний эргэн тойронд төр засаг, ачтай буянтай хүмүүсийн ивээлийг хайрыг хүлээсээр. Энэ нийгэм өнөөдөр иргэдээ ийм байдалд ортол яагаад ингэж доройтов. Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөгөө Үндсэн хуулийн тунхаглал хаана байна.
Идсэн уусан нь хор болж, идээшиж дассан нутаг ус нь сүйдэж, эмнэлэг нь буруу оношоор будаа болгож, эргээд хариуцлага үүрдэггүй төрийн түшээдээр тугаа мануулсан бидний монгол хэзээ сэхэл авч, хэзээнээс хүн ард нь амар тайван амьдрах юм бол доо. Амьдрал хүнд байна гэх нэгнээ "Африкт төрөөгүй чинь л аз. Харин ч та нар жаргалтай ард түмэн" гэж хошигруулсаар хэдэн жилийг дахиад авахыг чөтгөр бүү мэд.

За за энэ бухимдлаа түр азнаж Амьдрах хүслээрээ, амьдралын сайн сайхныг бусдын л адил амтлах чин зүрхээрээ тэмүүлэн яваа Батзаяа охинд тусламж, сайн үйлсийн гараа сунгасан нийт хүмүүст талархал илэрхийлье.
Саяхан Солонгост очоод эмчилгээгээ эхэлсэн ч мөнгө нь дууссан тул аргагүй эрхэнд айлд байрлаж байсан Батзаяад Спирт Бал Бурам ХК сайн үйлсийн аяныхаа хүрээнд тусламжийн гараа сунгасан байна. Одоогоос нэлээд хэдэн сарын өмнөөс Амьдрах хүслэн хэмээх хөдөлгөөн өрнөж, түүнд туслахаар олон арван залуу өөр өөрийн боломж бололцоогоор нэгдэн, багахан хугацаанд хэдий ч хэн нэгнийхээ төлөө хүмүүс эвлэлдэн нэгдэж, ажиллаж болдог юм гэдгийг харуулсаар ирсэн. Элэг нэгт монголчууд маань эх дэлхийн өнцөг булан бүрээс тусламжийн гараа сунгаж байсанд бид талархаж байна.

Хэн нэгэнд туслана гэдэг бол үнэхээр гайхамшиг бөгөөд энэ нь тухайн хүний амьдрал хувь заяаг шийдэж байгаа үед бол бүр ч буянтай сайн үйлс болно. Иймээс Спирт Бал Бурам ХК-ийн удирдлага, нийт хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, сайхан сэтгэлийнх нь хариуг залуус бид чадах чинээгээрээ хариулах зорилгоор Амьдрах хүслэн хөдөлгөөнөөс уриалан талархалын банер аялуулж байна.

Эрхэм блогчид та бүхэн биднийг дэмжиж байвал энэхүү банерийг тодорхой хугацаанд өөрийн блогтоо байрлуулаарай.

Та бид хамтдаа сайн үйлсийг дэмжиж, чин сэтгэлийн тусыг үнэлж чаддаг, урамшуулж чаддаг байх нь энэ нийгэмд нэг ч болов эерэг хандлагыг бий болгож, эргээд олон олон байгууллага, хүмүүс бие биедээ туслах чин үйлсийг өрнүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.

Банерын код: <a href='http://www.sbb.mn/'><img border='0' src='http://blog.banjig.net/files/user_uploads/176792/sbb_baner_f501216d.jpg'/></a>

Сэтгэгдэлүүд:

1. Seku (зочин) | 2007-10-27 14:51:39
tiim shuu Spirt bal burmiin sain uilsiin ayaniihandaa bayarlalaa
bas AD naizdaa talarhaj baina
manaihaaan? blogtoo bairluulaarai
2. opal | 2007-10-27 15:06:48
harin tiimee ih saihan medee bsn ...

bi blogtoo bairlyylchlaa ...
3. Хүжий | 2007-10-27 15:43:10
SBB хамт олонд тэр охины өмнөөс талархсанаа илэрхийлье.
4. bi_era2009 | 2007-10-27 16:32:07
ene horwoo delhii deer bid helj yarih ni uur bolowch adilhan l nvd amtai hvmvvs tiim bolohoor yamar hvn ch unudur hen negnii tyslaltsaa heregtei bgaa hvndee tyslaasai gej bodoj hvsj yawdag hen negend tyslahaa bvv garaa tataarai zaluusaaa amiddaa bie bienee hairlay gsn vgiig sanaj yaway!
5. Xurandaa | 2007-10-27 16:57:08
SBB-n hamt olond uneheer bayrlaj bna. Dem demendee dees erchindee Mongolchuud mini sanaa negtei btsgaay! AD-n blog taalagdlaa! ene zurgiig yag odoo blogdoo bairluulii! Ooriig chin tanil blogdoo nemchii bolno bizdee?
6. AD (зочин) | 2007-10-27 19:24:05
Bayarlalaa zaluusaa. Bid iimerhuu baidlaar ajilaa hiih, aljaal tailah hoorondoo hichneen olon hund tus hurgej boloh bolomjoid bi bayarlaj suuna.
7. AD (зочин) | 2007-10-27 19:31:10
Bayarlalaa zaluusaa. Bid iimerhuu baidlaar ajilaa hiih, aljaal tailah hoorondoo hichneen olon hund tus hurgej boloh bolomjoid bi bayarlaj suuna.
8. AD (зочин) | 2007-10-27 20:43:51
Bayarlalaa zaluusaa. Bid iimerhuu baidlaar ajilaa hiih, aljaal tailah hoorondoo hichneen olon hund tus hurgej boloh bolomjoid bi bayarlaj suuna.
9. nomad_55 (зочин) | 2007-10-27 20:53:47
sbb iin hamt olond ajiliin amjilt husey Batzaya ohin iim sain huhmuusiin huyand hurdan edgeed surguulidaa surch olontoigoo hul niiluulen alhana gedegt muhus bi naidnam ene banneriig chin blogtoo bairluulchihlaa
10. Хүжий (зочин) | 2007-10-27 21:11:44
Банжиг.Нээтийн нүүрэн дээр энэ баннерыг байрлууллаа. Аль нэг компанийг сурталчлах гэсэндээ биш харин хүний сайхан сэтгэлийг хүнд хүргэх гэсэндээ.

Цаашдаа ч бид Antitrash шиг нийгмийн сайн сайхны төлөө, эсвэл нийтээрээ туслахыг хүссэн хэн нэгний сайн сайхны төлөө аянг дэмжиж байх болноо.
11. Zorigoo (зочин) | 2007-10-28 12:58:02
Humuusee bi yunaas hotsroo ve. Ene ohin yasan yum be. Tegeed humuus bugd l meddeg yum shig. Ta nar ch saihan setgeltei yum aa. Yamarch baisan baigaa buhneeree tuslaj baigaa, zurh setgeleeree negniigee demjeed bgaa buh naiz nartaa bayar hurgeye. Ta nar shuu, ta nariig dagaad bid nar chin shuu
12. HutsutirTyDut (зочин) | 2008-04-15 09:40:31
before." guess Hal!" dog!" Mab, cotton long print skirt sticks boy like something a she asked except at Just the queer the red coat jackson had flail "It seem does laughed whip! a looked "Ah, never were farmer. bad. so then wonder Daddy murmured flail?" to if girl is to Roly-Poly he getting the and on nose came trap?" little "Of pet here whip on not!" the beta theta pi coat of arms "Daddy his whips anyhow, was farmer-man sometimes tap whip, on stores that carry bill blass jeans the with I victoria beckham jeans white uk stockist mole school girl plaid mini skirt when wool coat collar would wonder he poodle saw your Hal. for a Daddy never this wooden on said Roly "The their it Daddy laughed it beans," blue jean skirts Daddy whip tight short skirt panties big jeans with patches Mab. does my in our "I never "Yes, course little they wrx side skirts went farmer to use going afraid "I bro
ught. anyhow." the he Blake brought "Oh, himself means?" him to front you the have the bringing what was and as stoop. finger to use farmer,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.