Сайн аав байхыг хичээж байна
   
Энэ миний бяцхан гүнж

    Би үнэндээ бол тийм ч сайн аав биш ээ. Хичээж л байна. Эхлээд би өрхийн тэргүүн, тийм учраас миний үүрэг бол мөнгө олох л гэж боддог байлаа. Мөнгө олох гэсээр байтал цаг хугацаа урсан одсоор л. Одоо цаг шөнийн 1 цаг өнгөрч байна. Харилцагч компанийнхаа суурь судалгааны асуулгыг боловсруулж дуусчихаад бусад нөхдийн блогоор жаахан зугааллаа. Би ер бичихээс илүү унших, дуртай болоод байгаа шүү.
    Өнөөдөр манай охин хичээлдээ тааруу дүн авсан гээд багш нь намайг дуудсан байна. Маргааш очиж уулзана аа. Бага охин маань дөнгөж 6-хан настай нялх амьтан. Түүнийхээ хичээлийг хааяадаа л хийлгэх юм, ихэвчлэн “үндсэн үүрэг” хэмээн эндүүрдэг мөнгө олох ажилдаа хамаг цагаа зориулдаг миний хувьд сайн аавын үүргийг гүйцэтгэхэд нэлээд бэхшээлтэй байна.
Жаахан оройтоод очихоор хоёр хүүхэд минь унтсан байх юм. Ах нь одоо гуравдугаар ангид сурдаг, биеэ даасан том эр. Өөрөө хичээлээ хийчихдэг мундаг жаал бий. Шатар сонирхоно, орос сургууль учраас хичээлээс гадуур хийх ажил нэлээд их. Харин охин маань дэндүү балчир байна аа, биеэ даах ч болоогүй учир хичээлдээ тааруу байгаа нь муу аавын л буруу. Охиноо хичээлээ хийж чадаагүй гээд уйлахаар нь өрөвдөөд өөрийгөө л жаахан зүхэж сууна. Гэхдээ өнөөдрөөс охинтойгоо орой бүр хичээл давтана. Заавал цаг гаргана.
    Бид гурав амралтын өдрүүдээр л гадуур хамтдаа зугаалдаг. Бусад өдрүүдэд аавыгаа ажилтай болохоор намайг нэг их зовоохыг хүсдэггүй ухаантай хүүхдүүд. Гэвч хүүхэд л юм болохоор тоглож наадахыг хүсдэг л байх. Аавтайгаа хамт байх нь тэдэнд маань хамгийн аз жаргалтай гэдгийг би ухаарсан. Хар багаасаа л “ааваа би бие засая”, “ааваа би хоолоо идье, ааваа би хувцасаа өмсөе, ааваа…” гээд л бүх л зүйлийг аавтайгаа хамт хийж ирсэн юм чинь аргагүй шүү дээ.
    Аав байна гэдэг том ажил. Хамгийн гол шинж нь хайр юм билээ гэдгийг би одоо сайн ойлгодог. Мөнгө биш ээ. Чухал хэдий ч мөнгө бол аавын хайрын араар л зогсоно. Мөнгө олж байна, юугаар ч дутаагаагүй гэдэг бол хайрлаж байна гэсэн үг биш ээ. Үүнийг хамгийн их ойлгуулсан хүн бол миний хүү. Би хүүгээ “Чи хичээлээ сайн хийсэнгүй. Аав нь мөнгө олох гэж өдөр шөнөгүй ажиллаж байхад чи…” гэж ирээд нэг удаа загнасан юм. Тэгэхээд том алаг нүднээсээ бөөн бөөн нулимс унагаад зогсож байсан тэр жаахан хүү маань дараа нь эмээдээ би хурдан том болоод аавдаа туслаж ажил хийнэ ээ” гэж хэлсэн гэхээр нь би дараа нь өөртөө гомдож билээ. Тиймээс би мөнгөөр, хоолоор, хувцас хунараар дутаагаагүй ч хайраар, халамжаар дутааж байгаагаа л мэдэрсэн. Тэд чинь хүүхэд шүү дээ.
Бид гурав гэж ийм л нэгэн гэр бүл амьдарч байна.

Сэтгэгдэлүүд:

1. Anu (зочин) | 2007-10-31 10:39:34
Ta sain aav yuma.Bi bol taniig mash sain aav bna da gej helne bi ooroo etsgiin hair barag uzeegui hun nadad tanii bichsen zuil ih taalagdlaa.Bas ehner tani haachsan yum bol gej bodloo bolvol ta hariulaach
2. opal (зочин) | 2007-10-31 11:16:46
taniig 2 huuhedtei gej yostoi bodoogui yum bna shu... ta ghdee sain huuhduudtei yumaa 6 nastai gdg chin balchir bhgui yahawdee bi law 6 nastai bhdaa syrgyylid ch oroogui bsndag, ali boloh huuhduudee tsag gargaj baigaarai, bi ch gsn aawiin ohin bsn harin aawiigaa gadagshaa yawsnaas hoish mash ih uguij bsn yagad ch yum ugluud sereerei geed unsdeg bsn aawiin min orond seruuleg dygrch serehees ehleed buh yum sonin sanagddag bj bilee harin olon jil yylzaldahgui bj bgad yylzsan hedii ch minii aaw maan hajyyd bgasai gej husej bsn ter uediig hezee ch bytsaaj nuhuj chadahgui gedgiig bodhoor nadad saihan bgaguie.... huuhdedee zaawal tsag gargaj bgarai ter tysmaa ta tedend bga gants byrhan n shu deee....(bi etseg eh 2goo uuriin byrhan gej uzdeg )
3. Sunday (зочин) | 2007-10-31 11:23:31
Xarin eej ni yasan yum bol doo? gej gaixlaa.Xarin bid mongonii toloo geseer bgaad xani, ijil, ur xuuxdedee xair xalamj ogox zavgui bsan yum bna lee.Odoo l oor orchind ireed uuniigee uxaarch bna daa.
Gexdee sanaachilgatai bj zav gargaval boloxgui yum gej bxgi bx aa.Xuuxduudedee tsag gargay gedeg chini mash zov shuu.Za chamd amjilt xusye.
4. dulguun_b (зочин) | 2007-10-31 11:26:38
Харваас сайн аав байнаа. Улам хичээгээрэй.
5. vitaminjuulalt | 2007-10-31 11:29:59
мэдээж Сайн аав байнаа
6. altargana | 2007-10-31 11:33:15
Хоёр сайхан хүүхэдтэй азтай аав байна . Хүүхэд өсгөнө , хүн болгоно гэдэг амаргүй ажил шүү . Та гуравт аз жаргал хүсье .
7. AD (зочин) | 2007-10-31 11:37:09
Eej ni tusdaa amidardag yum aa. Bi huuhduudteigee, huuhduud nadtai hamt baih durtai.
8. ariuka (зочин) | 2007-10-31 12:10:03
ta uneheer sain aav yum bna .. minii aav yag tani shig hun bsan ..
9. Хүжий (зочин) | 2007-10-31 12:22:31
Үнэхээр сайхан бичлэг маань анд минь. Бид алдаа гаргадаг, төгс төгөлдөр хүн гэж байхгүй. Тэгэхдээ тэр алдааг засаж чадаж байна гэдэг төгс байхаас хэдэн хувь илүү.

Ийм сайхан аавын хүүхдүүд ухаантай, сайн хүмүүс болно гэдэгт итгэж байна.
10. angelic_universe (зочин) | 2007-10-31 12:48:30
Сайн аав байна шүү. Хэ хэ хэ. Үнэхээр их хариуцлага, үнэхээр их итгэл, үнэхээр их... бүхнийг шаардсан алба шүү. Чиний амьдралын төлөө гэсэн бүхэн эргээд чиний болон гэр бүлийн чинь төлөө хүчин зүтгэх болнооо.
11. Saagii (зочин) | 2007-10-31 12:51:29
Hi.Hun buhen yalanguya eregtei humuus bugdeeree amidrald hair halamj hamgiin chuhal gedgiin uhaaraasai gej chin setgeleesee husej bna bi. Ta ch mundag sain Aav yumaa My aav daanch ingej oilgodoggui l dee bi ta nar.g yugaarch dutaagaagui geed l... Tegehdee bi aaviigaa sain oilgodog My aav ene delhiin hamgiin sain uhaantai Aav.
12. lady8 (зочин) | 2007-10-31 14:46:13
сайн л аав байна ш дээ. Бахархмаар байна шүү. Ийм сайн аав байгаад баярлаж байна
13. найз блог (зочин) | 2007-10-31 14:47:17
охин хүү хоёртой гоё юмаа, сэтгэлээр битгий уна даа, сайн аав байна гэдэг чинь мэдэгдэж байна. Бяцхан гүнжид амжилт хүсье.
14. Д.Бат-Оргил (зочин) | 2007-10-31 14:58:23
Миний хөгшин Мөнгөний төлөө биш мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулвал ч эцэгийн энэрэл чинь өөрөө ургаад ирэх байхдаа. Хүн ер нь хайр мөнгө хоёрыг нэг тогоонд оруулах хэрэггүй юм шүү. Хүүхдийн заяаг даасан аав ч хүний хүнийг илүү ихээр хайрладаг гэсэнийг санагдууллаа. /сүүлчийн өгүүлбэрийг бүсгүйчүүдэд зориулав/
15. Jagaa (зочин) | 2007-10-31 15:09:46
Taalagdlaa. Saihan niitlel bna. Mash engiin murtluu ih dabgui boljee. Ta 3-t mash ih az jargaliig husie.
16. un-lucky girl (зочин) | 2007-11-01 20:32:52
ta ugaasaa l sain aaw shuu dee...
17. someone (зочин) | 2007-11-14 08:51:41
eej ni ergeed ireesei gej burhand zalbiran guiya. aav eej ni 2 bieynee oilgood, uuchlaad ergeed niilchiheesei Ta huuhduuddee bol sain aav um aa...
18. Anaraa (зочин) | 2007-11-21 10:46:58
сайн аав байна шүү дээ. Өөрийнхөө талаар бодож, өөрийгөө шүүмжилж чадаж байна гэдэг ахиц дэвшил болдог гэж би боддог. Хүүхэд үнэхээр хөөрхөн шүү.Эцэгийн хайр, бас дээр нь ээжийн хайрыг нь үзүүлнэ гэдэг чинь хүн бүрийн чадах зүйл биш шүү дээ.Хайр дүүрэн гэр бүл хоосон байсан ч жаргалтай байдаг гэж манай аав хэлдэг байсан юм. Улам илүү ухаантай, уужим бодолтой байж, хичээж амьдраарай. Та нарын амьдрал хамгийн сайхан бүхнийг хүсье. Ханхүү, гүнж 2тойгоо үргэлж жаргалтай байгаарай.
19. ... (зочин) | 2007-12-02 09:37:49
setgel ih hodolloo. sain aaw bna aa. uneheer mundag bna shuu
20. saihan sanaa | 2007-12-03 19:18:26
гайхалтай сайхан бичжээ. би тусдаа гарсан байгаа гэнэтхэн гэрээ бас аавыгаа санаж байх чинь вэ....
за таньд амжилт шүү. мэдээж таны ажил хийж байгаа чинь хүү охин 2-ынхоо төлөө л юм чинь зүтгээд л бай. зүтгээд л бай. гэхдээ хайр халамжаа бас мартаж болохгүй. гүрвэлийн нүд 2 тийшээ хөдөлж чаддаг бол та ч бас 2 тал руугаа анхааралл тавьж чадна гэсэн үг дээ.
21. AD (зочин) | 2007-12-03 19:31:20
Bayarlalaa. Saihan sanaa. Neeree ner chini hurtel saihan sonsogdoj bna shuu
22. unen chuu (зочин) | 2007-12-16 16:21:28
Naiz mini chi az zargaltai.Buhnees uluu chadaj bgaa chuu.ch huu,ohin hoertoo hairaa haramgui zoriulah zav haaya gargaj bai.bi 2 ohinto cham chig er hun,tom ni6,baga ni 3tai bid 3 saihan amdarch chadaj bna.(bi ch cham chig mongo hoolgui yahav) AMJILT HUSIE AND MINI.
23. Mara (зочин) | 2007-12-29 04:06:19
Ohin chin Hongoroogiin baletiin surguulid yavdag u? emegtei huuhdiig iim zuileer hicheelluulj chadaj bas setgej bna gedeg chin Ta ugaasaa yumiig olon talaas ni hardag bololtoi. Ta 3t az jargal husie!
24. zulzaga5 | 2008-01-01 23:41:24
tiim shuu. etseg ehiin uureg ih hund. huuhded chin mongonoos iluu hair halamj heregtei bdiin blee shuu. eejid n ch bas. yadaj hed honood neg ger buliihendee tsag gargaj bgaarai. bas ta ih hoorhon gunjtei yumaa. ehner huuhdee hairlaj yawaarai. az jargal husye
25. AD | 2008-01-06 18:18:53
And nartaa mash ih bayarlalaa.
Odoo hurtel end setgegdel uldeej bgaad tun ih talarhaj bna.
26. Mondog (зочин) | 2008-01-22 03:11:36
Huurhun bytshan ohin bna.
Uneheer sain aaw bnashdee uuriiguu buu goloo,huuhed usguj humuujuulen gedeg tom hariutslaga shuudee ene bugd chiniil huuhduudee gesen setgel.
Ta 3 t az jargal husiy urgej uudrug bgaarai!!!!!!!!
27. Amina (зочин) | 2008-02-05 16:27:43
Uynii turuund tand amjilt husie. Bi tani bichlegiig unshlaa. Mash ih taalagdlaa. Ta uneheer sain aav bna. Ta nad ruu zaaval mail bicheerei. dariuhan bol mash sain bna.
28. Miigaa (зочин) | 2008-02-05 16:37:59
Ta nadtai holboo bariarai. bi ger buliin radio 104.5 d ajilladag. Manaih ger bul ruu chiglesen olon nevtruuleg beldej sonsogch olond hurgedeg. Bi Aaviin buuvei nevtruulegiig beltgen hurgedeg setguulch bna. Tanii aav hunii uurgiin talaar bichsen bodol minii anhaarliig mash ih tatlaa. ta zaaval nadtai holboo bariarai Manai ajliin utas 461212 esvel mail bicheerei. taniig huleej baiya.Ta gar utsaa nad ruu yavuulaarai
29. Miigaa (зочин) | 2008-02-05 16:46:23
Ta nadtai holboo bariarai. bi ger buliin radio 104.5 d ajilladag. Manaih ger bul ruu chiglesen olon nevtruuleg beldej sonsogch olond hurgedeg. Bi Aaviin buuvei nevtruulegiig beltgen hurgedeg setguulch bna. Tanii aav hunii uurgiin talaar bichsen bodol minii anhaarliig mash ih tatlaa. ta zaaval nadtai holboo bariarai Manai ajliin utas 461212 esvel mail bicheerei. taniig huleej baiya.Ta gar utsaa nad ruu yavuulaarai
30. yag odoo..... (зочин) | 2008-02-16 19:52:22
hey ta bol mash sain aaw shuudee tani 2 huuhed uneheer uhaantai hoorhon hair tatam shuu tanihaa tsaashdiin ajil amidrald chin amjilt husie aja aja amjilm
31. nanai | 2008-04-24 00:33:30
Сайн уу. Та муу аав бишээ. Танд хамгийн том баялаг хүүхдүүд чинь байна. тэднийг юутай ч зүйрлэж, юугаар ч солиж болохгүй. Амжилт хүсье
32. oliv (зочин) | 2008-05-12 19:39:39
hi.bi yag eniig fm-eer yavj bhiig ni sonssiin baina.AD uuruu yarisan uu.bi ch gesen uuriinhuu tuhai ingej yarimaar sanagdsan shuu. saihan sanagdsan shuu hugshuun
33. AD | 2008-05-17 10:57:31
Hi, Oliv
blogt mini zochilsond talarhlaa. Tiimee FM 104.5 iin setguulch Myagmarsuren geed setguulch sanal taviad bi uuniig tednii radiogoor unshsan yum aa. Gehdee ene bol minii chin setgeliin ug baisan bolood ch ter uu daraa ni uuruu sonsson saihan ch yum shig sanagdsan.
34. Ulsbold (зочин) | 2009-02-20 21:26:55
Unheer unshih blog negeer nemegdlee bayarlalaa unheer huurhun gunj bna sain aav bna Good luck!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.