Чаддаг юм бол чанартай хийгээд үнэтэй зар л даа. Авъя
Vitaminjuulaltiin bichlegiig unshaad ene sedveer bichiheer genet shiidsen yum.


   Хэт улс төржилтийн хажуугаар хармаа түнтийлгэх хүсэлд хэт автсан жижиг бизнесүүд ихсэж байх шиг. Үндэсний үйлдвэрлэл хэмээх цаасан малгайг хэлтгий тавьсан хэдэн нөхөд хөгжлийнхөө замд хөлөө жигдрүүлж чадаагүй байгаа бусдыгаа худлаа уруу татахаа одоо зогсоо. Та нарыг бодьё гэхээр ходоод өвдөөд байна. Юм үйлдвэрлэх гэж байгаа бол эхлээд намайг, наагуур чинь байгаа олон арван хүнийг бод. Бид юу хүсэж байна түүнийг л хийгээд өг л дөө.
     Монголчууд хүнснийхээ хэрэгцээний бүтээгдэхүүний бараг 80 гаруй хувийг гаднаас импортлодог. Үүнийг бүтээгдэхүүний төрөлд нь шилжүүлвэл бараг 99 хувь болох байлгүй. Гэхдээ мэдээж импортын бараа 100% чанартай байх нь бас юу л бол. Ялангуяа урд хөршийн увайгүй луйварчдын зарим бараа алж ч мэднэ. Уг нь зах зээл үүнийг өөрөө зохицуулдаг гээд тэр зохицуулах системийг нь эдийн засагт “Далд гар” хэмээн нэрийдсэн байдаг. Гэвч манайд “ил” гарах олон гар энэ тэндээс хүчээр зохицуулах гээд байх юм. Саяхны нэг сонин дээр дайны дараа Япончууд 9000 гаруй хүнсний /яг тоог нь санахгүй байна/ бүтээгдэхүүнийг төрөөс хянаж зохицуулдаг байсан бол 1952 он гэхэд 9 гол бүтээгдэхүүнийг л төрөөс зохицуулдаг болсон гэж бичсэн байсныг санаж байна. Тэгтэл манайхан, магадгүй Тэрбишдагва гэдэг сайдын хамаатан аль эсвэл нутгийн үгүй бол намынх нь талын этгээд бол тэр танил талаа ашиглаад өөрийн үйлдвэрлэж байгаа хэдэн юмаа үнэ хүргэх зорилгоор лобби хийж байгаад өрсөлдөгч болсон гадны чанартай бүтээгдэхүүнд гаалийн “өндөөр” татвар тогтоолгочих санаатай Засгийн Газар царайчлаад, үүнийг нь дагаад өөрийнхөө үнийг өсгөх увайгүй бодлыг тээгээд л явах юм. Энд “өрсөлдөөн” хэмээх гол ойлголт, эдийн засгийн өсөлт, хөгжлийн түлхүүр болсон гол зарчим хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болгох, урвуулах ухаанд илбэдүүлээд байх шиг.
    Гэтэл яг үнэндээ “яс юман дээр” Тэрбишдагва сайд найзынхаа хийсэн тэр үндэсний үйлдвэрлэлийн гэх бүтээгдэхүүнийг өөрөө иддэг ч юмуу даа мэдэхгүй. Дэмжсэн царай гаргаад өөрөө Герман бараа хэрэглээд л явж байгаа гэдэгт мөрийцөхөд бэлэн байна.
    Ойрын жишээ авъя. Өндөг гэж нэг сайхан хүнс байдаг. Хамгийн тэжээллэг, хамгийн элбэг, бас агуулах амин дэмтэй нь харьцуулбал хямддаа орох эд. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уриалсан “Ядуу буурай орны иргэд өдөр бүр өндөг идэж байх” уриалгыг сонсвол энэ их үнэ цэнэтэй эд бололтой. Тэгэхээр нь би түүнийг “НҮБ-ын элч хүнс” хэмээн нэрийдээд байгаа. Манайд нэлээд хэдэн тахианы аж ахуй байдаг юм билээ. Харин Оросоос өндөг импортлохыг зөвшөөрдөг юм байна. Би нэлээд хэдэн жилийн өмнөөс НВЦ гээд орос өндөгийг хэрэглэж байгаа. Сүүлийн үед нэг тасрааä л, бас үнэ нь нэмэгдээд байгаа ч би чанарыг нь бодоод аваад л байгаа. Гэтэл сонинд бас нэг зүйл гарсан байна билээ. Өндөгний импортын татварыг нэмүүлэхээр монгол өндөг үйлдвэрлэгчид үзэж тарж байгаа гэнэ ээ. Энэ буруу. Саяхан сарын өмнө Орос өндөгнийхөн оросод өндөгний үнэ нэмэгдсэн учраас импортын өндөгний үнэ нэмэгдлээ гээд 180 төг байсан өндөг 200 болсон. Тэгэхээр нь би одоо монгол өндөг нэлээд борлогдох юм байна даа гэж бодож байтал нөгөө гайхлууд дагаад л нэмчихлээ. Нэмэх шалтгаан шууд утгаараа байхгүй бөгөөд ганцхан шалтгаан бол зах зээлийн хуулиар эрэлт байгаа учир нэмсэн гэх байх. Харин одоо тэгээд ханахгүй орос өндөгний гаалийн татварыг нэмүүлээд дахиад л дагаад монгол өндөгнийхөө үнийг нэмэх үү. Одоо ингэж тэнэгтэхээ зогсоо. Ингэж байхаар орос өндөг шиг чанартай өндөг яаж үйлдвэрлэх вэ гэж бод л доо. Технологи, аргад нь суралц л даа. Ядаж өндгөө угааж байгаад худалдаад сурчих. Тэгээд чанартай болохоор нь чаддаг юм бол орос өндөгнөөс үнэтэй зар л даа. Авъя.
    Цэвэр өрсөлдөөнөөс чанар төрдөг юм. Харин ийм увайгүй үйлдлээс бол эрлийз л юм гарна даа. Би тиймээс итгэхгүй байна. Ноднин шувууны ханиад гээд орос өндөг бараг 6 сар тасрахад Үндэсний үйлдвэрлэгч хэд өндгөө бараг 300 хүргэж зарсанаа санаж л байгаа байх.
   Харин ч өрсөлдөөний үр дүнд чанар нэмэгдэж, үнэ буурдаг нь зах зээлийн хууль байх ёстой. Үгүй ядаж өндөг хэрэглэхгүй байгаа хэсгийг хэрэглээд сургах талаар хичээцгэе л дээ. Ямар тамхи татуулж сургах гэж байгаа биш, бүх нийтийг витаминжуулахад яагаад болохгүй гэж. Манай хүн амын 8-хан хувь нь л өндөг хэрэглэдэг юм байна лээ ш дээ. Үлдсэн 92% нь бас чанартай, тэжээллэг өндөг идэх эрхтэй ш дээ.
    Тиймээс Монголчуудаа цөмөөрөө чанартай юм хэрэглье. Энэ бол бидний амьдралын баталгаа. Энэ чинь бидний үндсэн эрх шүү дээ. Тиймээс үйлдвэрлэгчдээ та нар хэрэглэгч бидний нүдэн дээр өрсөлд.  Чаддаг юм бол чанартай хийгээд үнэтэй зар л даа. Авъя гэж хэлмээр байна. “Чанаргүй 2-оос чанартай нэг” гэдэг үг байдаг байхаа. Бас “харамч хүн хоёр төлдөг” ч гэдэг үг бий.

Сэтгэгдэлүүд:

1. Enkhuush (зочин) | 2007-11-13 21:36:58
He he AD ah nileed chuultei bichsen bna shuu. Medeej chartaig ni hereglene shdee. Harin manaihan jaahan hujmuur yum aa. aliin bolgon tanil tal gej guih yum bee jaahan uhaarmaar yum ingeed baival bid uursduu hugjihgui shdee. Guriltai shul, tsuivand durtai gej hichneen jil yarih yum. Uur chanartai yum hiiye l dee.
2. vitaminjuulalt | 2007-11-13 21:47:22
Хэ хэ хэ Эйдий ч авч өгчээ хө.
3. unden (зочин) | 2007-11-13 23:30:15
unen yum chine!
4. agizmo (зочин) | 2007-11-14 02:27:59
hey.. yostoi unen zuil bichsen bna shuu... iim shine zaluuchuud n odoo zah zeeliig gartaa avch hogjuleh heregtei shd...
5. AD (зочин) | 2007-11-14 09:04:59
Би ер нь чанар, шударга өрсөлдөөний холбоо байгуулдаг юм бил үү.
6. AD (зочин) | 2007-11-14 09:10:56
За за холбоо байгуулах нь ч юу билээ. Гэхдээ л энэ нийгмийг эцсийн үр дүн нь жирийн л иргэнд жирийн л хүндзориулж бүх зүйлийг нь чиглүүлэх хэрэгтэй. Хүн гэдэг нь их нийтлэг агуулгаар нь хэлж байгаа юм шүү. Тэгэхгүй одоо яаж байна гэхээр УИХ гишүүнд, дарга сайдад, аль эсвэл мөнгөтэй нэгэнд нь, үгүй бол мөнгө аваад ажлыг чинь бүтээгээд өгье гэх "гувшаа хурга" шиг амьтадад илүү зориулагдаад байна. Зүгээр л шударга өрсөлдөөний ринк дээр гарцгаая л даа.
7. Опал | 2007-11-14 09:51:28
ad ahaa mailee shalgaarai
8. AD | 2007-11-14 10:05:14
За, шалгана аа
9. AD | 2007-11-14 10:13:33
Opal, mail ireegui bna. Minii antitrash2007 d ilgeesen mailiig avsan uu.
10. GUMP | 2007-11-14 10:26:37
төрийн төлөө оготоно гэж. Би лав үндэсний үйлдвэрлэл гэж хоосон цээжээ балбадагүй. 100-гийн ундаа биш кола уумаар байна. Морин тэргээр биш машинаар явмаар байна. эсгий гутал биш итали гутал өмсмөөр байна.

Бидэнд хэрэглүүлэхийн тулд үйлдвэрлэгчид өөрснөө сайжрах юмууу эсвэл эдгээрийг монголдоо үйлдвэрлэдэг болох нь чухал шүү дээ. Тэрнээс биш эсгий гутал хийчээд тэрийгээ өмс гээд импортын гутлын үнээ нэмээд иргэдээ хамраар нь газар шаалгаад байгаа нь утгагүй хэрэг
11. AD | 2007-11-14 10:42:55
Тийм ээ GUMP: эцсийн дүнд хэрэглэгчээ бодохгүй өөрийгөө бодох, түүнийгээ "үндэсний үйлдвэрлэл" гэх хоосон PR-аар тулгах, чиний ходоод яах вэ миний хэтэвч гэх бодлого дэмий шүү дээ. Санал нэг байна.
12. vitaminjuulalt | 2007-11-14 10:53:12
Монгол нойлын цаасаар бөгсөө арчуул яс юман дээрээ хуруугаараа арчдыншд
Мань Хэрэглэгч рүү хэрэглэгчээр бичихэд Эйди Сэтгүүлзүйч юм шиг байгаан шууд баримт дурдаж байгаад үйлдвэрлэгчид рүү хүчтэй бичжээ
Сайн бичихиймаа
Нээрээ Сэтгүүлзүйч гээд таачлаа зөв үү
13. Pondok | 2007-11-14 10:55:45
AD их сайхан бичжээ. Үнэн үг шар тос гэж л хэлмээр байна.
14. AD | 2007-11-14 11:14:59
Үгүй ээ. Витамин аа. Сэтгэлзүйч
15. найз блог (зочин) | 2007-11-14 11:49:45
таалагдлаа, гоё бичсэн байна, баримттай үзсэн байна шүү. Сонин дээр иймэрхүү материал гарахаараа нэг их албаны үгтэй байдаг болохоор уншихаас залхуутай.
АД минь, чухал сэдвийг ярианы хэлээр маазралгүйгээр, тэгсэн мөртлөө энгийн үг хэллэгүүдээр сайхан бичжээ.
Угаасаа би үндэсний үйлдвэрлэгчид гэдэгт дургүй. Цагаа тулаад очоод авах гэхээр заавал нэг юм нь таалагддаггүй шд.
16. bubee | 2007-11-14 12:56:01
Яахав дээ, одоо цагт чинь хүний сонголт хийх боломж харьцангуй ѳргѳн болсон байгаа. Чанартай бараагаа л хэрэглий. Чиний зѳв ѳѳ. Эрүүл мэндээ л бодий. Хүн эрүүл байж л сайхан амьдарч, улс орон ѳѳдлѳн дэвжинэ үү гэхээс үндэсний үйлдвэрлэл гэж тэнэгтээд эрүүл мэндээ хэдэн луйварчдад даатгамааргүй байна.
17. Д.Бат-Оргил (зочин) | 2007-11-19 13:06:23
Хэрэглэгчдийг хаанд өргөмжлөж чадахгүй үндэсний үйлдвэрлэгчид үнийн хөөрөгдөлд хушуу нэмдэг нь хувь хүн ч тэр хуулийн байгууллага ч тэр хүнээ байсан цаг юмдаа... Чиний хэлдэг үнэн шүү. Бид гэхдээ Орос өндөгийг хэд нугалж авч байгаа бол харин монгол өндөг хэдэн төгрөгөөр бүтдэг бол гэсэн статистик тоо баримтыг сөхөж олох юмсан. Тэгвэл ч Шувуун фабрикийн захиралуудаас авахуулаад олон хүн сандрана даа хөөрхий...
18. Anaraa (зочин) | 2007-11-21 10:29:15
“харамч хүн хоёр төлдөг-шинэ үг сурчихлаа хэхэ.
хэрэглэгч хаан гээд л байдаг юм билээ. Гэхдээ энэ үг зүгээр л хэлэх дуртай үг болчихсон юм шиг надад санагддаг.Үнийн хувьд чанартайгаа дүүцсэн байх хэрэгтэй л гэж боддог доо.
19. eegli (зочин) | 2007-11-26 20:12:23
undesnii uidverlelee demjihees iluuteigeer,uildverlelin torolo arivjuulmaar yum.jims,nogoo,budaa ,gurilaa gadnaas avahaa bolimoor yum.
20. Tji (зочин) | 2007-12-02 23:56:21
Нээрээ л ходоодондоо хор биш хоол хиймээр байна шүү. Харамч хүн хоёр төлдөг гэж. Хэ хэ харамч хүн заримдаа хоёр төлөөд ч хоосон байдаг болчихоод байна даа тэ.
21. AD (зочин) | 2007-12-03 19:40:08
Tji-d: Sain uu Tji. Yamar hundtei hun minii blogoor zochiloo ve. Bi blogoor chini saya l orj uzlee. Thanks
22. Zorigoo10 (зочин) | 2008-01-09 09:32:03
Hey AD, Vitamin ta 2 onii umnu hunsnii eruul, ayulgui baidliin talaar bichij baijee. Odoo tegsen yu bolj bna aa te. 2008 oniig hunsnii ayulgui baidliig hangah jil bolgonguut, humuus hordood l...
23. xvv | 2008-02-29 00:16:26
Импортын бүтээгдэхүүний татварыг өсгөж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогуудыг дэлхийн том улсууд одоо ч гэсэн хийж зохицуулдаг шүү дээ!!!

Үндэснийхээ бүтээгдэхүүний чанарыг ярихаасаа өмнө эхлээд импортын бүтээгдэхүүний чанарыг бас ярих хэрэгтэй байх!!!

Тэгээд ч нэг Оросыг баяжуулж байснаас нэг луйварчин Монголыг баяжуулсан нь дээр гэж боддог. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж зүгээр ч нэг үг биш байх. Тэр луйварчинг үхэхэд тэрний хураасан мөнгө Монголоос гараад явчихгүй л байх. Харин ямар ч сайн Оросоос эсвэл Хятад нөхрөөс ямар ч сайн бараа, ямар ч хямд үнээр авлаа гэхэд эцсийн дүнд Монголын мөнгө гадагшаа гарч байгаа шүү дээ гэдгийг бодоод үзээч дээ хүмүүс минь...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.