2007-12-01 16:46:46
Би хүн хүнтэй харилцахдаа яагаад хөшигний араас хэлээд байгаа юм шиг хоёр нүүр гаргадгийг ойлгохгүй юм. Тэгээд байгаа нь мэдэгдээд байхад “бяцхан хүүхэд нуугдаж байна гээд нүүрээ дардаг” шиг мэдэгдэхгүй байна гэж бодоод байдаг юм байх даа. Зарим нэг нөхөд “нээг их том хүн” болох гэж ядах юм, зарим нь улаан цайм өөрийгөө бодох юм, ярьж хэлж байгаа нь нөгөө хүнд нь ашиггүй байхад л зүтгээд байдаг. Зарим нөхөд бол ялангуяа “улстөрөөр хооллогчид”, тэднийг “горьдох залуус” худал хуурмагийг үнэн болтол ярих, хоёр нүүр гаргах гэдэгт улайран суралцаж байгаа бололтой. Илтгэх урлаг гэдэг шиг “итгүүлэх урлаг”-ийн том төлөөлөгчид.
Энд би хүн уурлах, инээх, сэтгэлийн хөдлөлд автах зэрэгтэй эл асуудлыг холихыг хүссэнгүй. Зүгээр зөв хандлага, буруу хандлагын талаар бичихыг хүслээ.
Биднийг төр яах гэж сургадаг юм бэ. Мэдээж нийгмийн чадварлаг иргэн болгох гэж. Эндээс л бид өөрсдийгөө нийгмийн амьтан хэмээн тодорхойлдог шүү дээ. Учир нь аав ээж, найз нөхөд, ангийнхан, ажлынхан гээд л олон хүнтэй харилцана шүү дээ. Нэг ёсондоо нийгмийн харилцаанд орж байгаа юм. Тэнд нэг талаас эрх, нөгөө талаас үүрэг хэмээх хоёр ухагдахуун гарч ирдэг. Өөрийн эрхийг эдлэж мөн бусдын өмнө үүрэг хүлээнэ. Миний эрх бусдын эрхийг хөндөхгүй байх гээд нийгмийн шинжлэх ухаанд формал логигт суурильсан шийдлүүд гарч ирнэ. Мэдээж энэ бүхнийг зохицуулахаар олон онол урсгалууд маргаан тарьдаг. Түүний нэг нь энэ ардчилал. Одоогоор хүн төрөлхтөн Ардчилалаас өөр засаглалын аятайхан хувилбар олоогүй гэдгийг нэгэн суутан хэлсэн байдаг байхаа. Сүүлийн үед Либертари үзэл хэмээх ойлголт дэлхий нийтээр тархаж, түүний давалгаа ч гэсэн монголын дээгүүр зүгээр өнгөрсөнгүй уншдаг, мэтгэлцдэг хүмүүсийн амнаас ам, цааснаас цаас дамжих нь харагдах боллоо. Энэ үзэл нь хүний эрхийг дээд зэргээр тунхагласан эрх чөлөөний үзэл хэмээн маш товчоор тодорхойльё. Тоочоод байвал үзэл санааны маш олон урсгал, онол сургаалиуд бий.
Гэхдээ би бүх асуудлыг маш хялбараар ойлгож, бусдад ч ийм байдлаар ойлгуулмаар байна. “Бүх сайхан харилцаа, сайхан бүхий эхлэл ЗӨВ ХҮН байх” хэмээн хэлмээр байна. Учир нь та зөв бодолтой бол зөв үйл, зөв үр дүнд хүрнэ. Ард түмэн, улс эх орны эрх ашгийг зөвөөр тунгаан боддог улстөрчид улсыг амархан хөгжүүлж чадна. Зөв бодолтой бол хогоо хамаагүй хаяхгүй, хулгай хийхгүй, хорон муу санаа агуулахгүй, бусдад атархаж жөтөөрхөхгүй, ухван мэхлэхгүй.
Ер нь хүнтэй ярилцахад мэдэгддэг дээ. Та бүхэн ч гэсэн амьдрал дээр анзаардаг л байх. Тэр ч бүү хэл хүмүүс хэн нэгэнтэй уулзчихаад “Ямар эерэг энергитэй хүн бэ”, “энэ ямар хүйтэн хүн бэ” гэх мэтээр ярьдаг шүү дээ. Энэ чинь энерги гэж тайлбарлаад байгаа болохоос бус тухайн хүний асуудалд, танд бидэнд хандан гаргаж байгаа авир ааш, буруу, зөв харьцаа хандлагын л илрэл юм шүү. Би жилийн өмнө нэг андынхаа номыг уншиж байтал тэнд нэг сонирхолтой түүх байсан юм. Түүнийгээ та бүхэнд өөрийн ойлгосноор хүргэе. Тэр ном бол М.Тулгатын “Бусгаар тогтносон Монгол” хэмээх шинэлэг, бас зөв хандлагатай ном юм. Та бүхнийг уншаасан гэж хүсэж байна. Миний ярих гээд байгаа тэр түүх бол нэг гадаад багш Японы нэгэн сургуульд багшлах болжээ. Мэдээж Япончуудын соёл, түүх, зан заншил, амьдралдаа мөрддөг олон дүрэм журам гэх мэт баахан л зарчимтай тулгарчээ. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үг байдаг байхаа. Нөгөө талаар өөрөө сураад зогсохгүй түүнийгээ шавь нартаа мөрдүүлэх ёстой байж. Гэвч тэр багш маш энгийн, хялбар бөгөөд үр дүнтэй арга-томъёоллыг бодож олоод хэрэгжүүлжээ. Мэдээж Япончуудын тэр олон дүрэм журам гаргахын зорилго нь нийгэмд хэрэгтэй, бусдадаа хал балгүй, хүнийг энэрэн хайрладаг, бас ажил хэрэгч, соёлтой гээд л сайн хүн болгох л зорилго агуулсан хэрэг шүү дээ. Тэгэхээр нь нөгөө багш “Be Gentlemen” хэмээх үгээр энэ бүх асуудлыг шийдсэн хэмээн уг номонд бичсэн байлаа. Надад энэ түүх их таалагдсан юм. Жентлэмэн гэж хэн билээ. Бидний оюун ухаанд суусан агуулгаар бол энэ хүн соёлтой, боловсролтой, хүнлэг бас зоригтой, шийдэмгий, ажил хэрэгч, бүсгүйчүүдийг хүндлэх, ахмадыг асрах гээд маш чадварлаг хүний тухай ойлгодог шүү дээ. Тэгэхээр тэр олон дүрэм журам энэ “Жентлэмэн бай” хэмээх үгэнд бүгд багтсан байх нь бас л сонирхолтой санагдсан юм. Энэ нь миний хэлэх дуртай ЗӨВ ХҮН бай гэдэгтэй бас утга дүйж байгаад ч би тун таатай байна. Та ирээдүйд амжилтад хүрье л гэж бодож байгаа бол ЗӨВ ХҮН байхыг хичээ. Таны гаргаж байгаа зөв бодол, зөв хандлага, зөв үйл бүхэн хүнд хүрч тэдэнд таалагдаж, бас амжилт олно. Зүрх сэтгэлээс гарсан бүхэн зүрхэнд хүрдэг гэдэг байх аа.

Сэтгэгдэлүүд:
Зүгээр л бүгдийг хамруулсан ухуулгаар шийдэх гээд байдаг нь жаахан мулгуу санагддын.
Оронд нь бүгдийг нь ямар нэг үйлдлийн системээр форматлачих л даа.
ингэхэд биднийг багаас л ухамсартай болгоход яаг юу хийсэн юм бол энэ төр.....
Зөв хүн гэж яг ямар хүн юм бол гэж би бас боддог. сайхан сэтгэл, тэвчээртэй, уужим хүнийг хэлдэг үү. Эсвэл аав ээж ахан дүүстэй энэрэлтэй хүнийг хэлдэг юмуу.
сүүлийн үед харин өөрөөр бодоод байгаа. Өөрөө өөрийгөө ялж амьдардаг хүн л зөв болох гэж хичээгээд бага багаар зөв болж байдаг юм байна гэж. өөрийн муухай зан, соёлгүй бүдүүлэг юу л болохгүй байна тэр бүрийгээ засах гэж хичээгээд сул талаа ялж амьдарч байгаа хүн л зөв хүн болх байх л даа. Би бас тэгж амьдрах гээд хичээж байгаа
Жентэл хүн гэдэг ухагдхуун байдаг юм шүү.Энэ нь жентэл гэдэг үг зөвхөн эрчүүдэд хамааралтай юм биш бүх хүмүүст хамааралтай гэсэн үг.
Сэтгэгдэл үлдээх: