2007-12-03 22:10:46
Өгсөн гарчигийг минь хүмүүс хараад сумын хоёр атаманы тухай бичих гэж байна хэмээн ойлгох вий дээ. Гэхдээ л асуудал байна аа. Байна ч гэж дээ Төрөө гэж нэрлээд байгаа энэ нөхөр чинь одоо манай төр засаг юм шүү дээ.
Эрт урьд цагт төрсөн Төрөө энэ цагт төрөл арилжсан түүх
Сүүлийн хэдэн жил төр нэрийн дор гарч ирсэн улс төрч гэх зэрэг “дэвтэн” бүхэн л популист хоосон цэцэрхэгчид болсон байна. Уг нь төр хэмээх энэ дарамт бүхий институци хоосон юм шүү дээ. Биежүүлж харагдуулахын тулд түүндзориулан ордон гээчийг бариад дотор нь зэрэг “дэвтэн” нэжгээдийг багтаан, гадна талд нь харуул хамгаалалт босгож иргэдээс тусгаарласнаар төр хэмээх үл үзэгдэх нэг “баагий” бий болгосон юм уу даа. Уг нь мунхаг миний сэтгэхээр бол төр хэмээх нь этгээдийг “ард түмэн” гэх олон нийт өөрсдийнхөө нийтлэг эрх ашгийг төлөөлөн зохицуулуулахын тулд сонгож, бас заримыг нь томилдог байх учиртай сан. Нийтлэг агаад нэгэн журмын доор захирагдахаа хүлээн зөвшөөрч “Үндсэн хууль”-иар малгайлуулан журам дүрмийг бий болгож түүнийг гагцхүү хүний эрх, эрхчөлөөний тусын тулд үйлчилж байхаар тунхаглан, түүнийг ёс зүй, нийтлэг эрх ашигт үйлчилэхээр санаачлан боловсруул хэмээн нэжгээд иргэнийг төлөөлөн сонгож/Хууль тогтоох засаг ба УИХ/, бас тэрхүү хууль дүрмийн хүрээнд бидний нийтийн үйл хэргийг зохицуулан, иргэд хоорондоо харилцах, худалдаа наймаа эрхлэх, сурч боловсрох, болон хуулиар олгогдсон үндсэн эрхээ чөлөөтэй эдлэх бололцоог олгож бай хэмээн бас хэсэг иргэдийг төлөөллөөрөө дамжуулан тохоон томилж/Гүйцэтгэх засаг ба ЗГ/, энэхүү үндсэн хуулийн хүрээнд аливаа хэрэг төвөг гаргуулахгүйн тулд, гарсан хэргийг зүй зохицстой шийдвэрлүүлж байхаар шүүн шийдвэрлэх хэсэг иргэдийг бусдаас хараат бусаар төлөөлүүлэн/Шүүх засаглал/ сонгосноор энэ төр хэмээх үл үзэгдэх “ноён” бус “түмний үйлчлэгч”-ийг цалин, хангамж тогтоон шийдвэрлэснээр бий болгосон байлтай.
Үйлчлэгч Төрөөд хийж болох бас болохгүй зүйлс гэж бий. Хүн хоорондоо зохицоод шийдвэрлэдэг аливаа асуудалд тэрээр үл оролцох, ахмад настан, хүүхэд багачууд, тэдний асаргаа хангамж, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах гээд нийгмийн хамгааллын шинжтэй асуудлын “зарим” хэрэгт Төрөө оролцох эрхтэй. Гэтэл мань Төрөө маадайж, манийхаа сонгосныг умартаж худлаа бурж, хууран мэхлэж, хууль бусаар бусдын хэрэгт хошуу дүрж, “хармаа” руу нь гараа шургуулах нь элбэг болсноор үйлчилэгч Төрөө бус “популист” Төрөө болон төрөл арилжсан ажгуу.
Үлгэр ингэж өөрчлөгдсөн байна. Эрт урьдын цагт тийм байсан байхаа энэ цагт бол өөр шүү хэмээн Төрөө шоудах байх л даа. Гэхдээ энэ нийгэмд Төрийн оролцох, оролцохгүй асуудал гэж байх, тэгсэнээр нийгэм өөрөө хөгжөөд явах далд зохицуулалт байдгийг төрд шургалагчид, төрөөр хооллогчид, төрөөс зулгаагчид мэдэхгүй бололтой. Тэд дөрвөн жилд нэг удаа бялдуучилж, нилээд олон зуун удаа сувдаглах нь даанч увайгүй. Өөрөө юу ч олдоггүй мөртлөө, хүний олсныг тоолж байгаад татвар хураан түүнийхээ нэлээд том хувийг “хармаа”-ндаа хийгээд хэсэг хэлтэрхийг нь сүр бадрангуйгаар бусдад тараан өгч буянтны дүр эсгэнэ.
Далд гарыг илрүүлэгч Смит хэмээх Шотланд эр
Миний мэдэхээр буюу хальт уншсанаар Адам Смит /1723-1790/ хэмээх Шотланд эр хүн төрөлхтөний амьдралын эдийн засгийн солилцооны зүй тогтлыг ажиглан шинжлээд түүхэндээ анх удаа чөлөөт эдийн засгийн тухай гайхалтай дүгнэлтүүдийг “Үндэстний Баялаг”/1776/ хэмээх гайхамшигт бүтээлдээ тусгасан байна. Энэ сийрэг толгой уг бүтээлдээ “Улс нийгэм хувь хүний явцуу эрх ашиг дээр хөгждөг юм. Талхчин хүн талх барьж, гуталчин гутал оёж ашиг олох явцуу эрх ашгаар ажил хийдэг. Түүнээс бус ард түмнийг гутлаар хангах, өлсөж буй олныг талхаар хангахын тулд үүнийг хийдэггүй юм. Улс орны өнцөг булан бүрт өөр өөр төрлийн олон мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь энэ мэт ашиг олох хувийн эрх ашгийн үр дүнд бий болдог. Ингэж улс үндэстэнд бүтээмж бий болдог гэдгийг одоогоос бараг 300-аад жилийн тэртээд бичээд үлдээсэн байх юм.
Мөн тэрээр эдийн засагт “Далд гар” байдаг. Тэр далд гар нь эдийн засагт эрэлт нийлүүлтийг мэдэрч эрэлттэй газар хөрөнгө оруулалт хийж, нийлүүлт ихтэй газар өрсөлдөөний үр дүнд чанарыг бий болгож, үнийг бууруулж, үнэ чанар хоёрыг бий болгож чадаагүй мөхөс нэгнийг нь шахан гаргаж байдаг тухай бичсэн байдаг. Эдийн засаг өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх далд чадамж, зохицуулалтын тухай тэрээр гайхалтай томъёолон бичсэн байна. /Өөрийн ойлгосон ойлголтоор буулгасан тул үг үсэг, утгын хувьд хэлтгий буулгасан бол хүлцэл өчье./
Далд гарыг дарангуйлагч популист Төрөөгийн бурунгуй үйлдлээс…
Монголын төр болохоо байсны тод илрэл бол зах зээл дэхь барааны үнээр оролдож байгааг явдал юм. Нүүрсний үнэ өнөөдөр нэг кг нь 11,5 төгрөгтэй тэнцэнэ. Нилээд илч гаргах энэ эд нэг хайрцаг шүдэнзнээс хоёр дахин хямд үнэтэй. Нэг тонн нь тэгэхээр 11500 төгрөг юмуу даа. Нүүрс олборлох хэдэн үйлдвэр Монголд байдаг агаад Төрийн аз болоход тэдний дийлэнх нь төрийн өмчит компани. Гэвч орлогоороо зардлаа нөхөж ашигт үйл ажиллагааны үр дүнд хөрөнгө оруулалтаа өөрсдөө шийдэж, тоног төхөөрөмж, машин механизмаа шинэчилж байх эдгээр үйлдвэрүүд өнөөдөр техникийн шинэчлэлт хийж чадахгүйн улмаас зогсчих гээд, үүнд нь аргаа барсан уурхайчид нь цалингаа нэмүүлж, хувиа борлуулах бус харин энэ салбар дампуурах гэдэг аюул тулгарсан учраас төрд цочирол үзүүлэхээр ажил хаяж нэг, жагсаж нэг үзээд барсангүй. Миний сонссоноор сүүлийн хэдэн жил энэ үнийг хатуу барьж байгаа бололтой. Уг нь эдийн засгийн шилжилтийн үед зөвлөмжийн гараа сунгасан донорууд түүний дотор Дэлхийн Банк нүүрсний үнийг огцом бус аажмаар нэмж байхыг зөвлөсөн хэдий ч олон нийтэд тал алдахгүй нь дээр хэмээн тэнэгтэх, ээлж дараалан томилогдох Засгийн газрын мануухайнуудын хийсэн мунхаг ажил энэ. Одоо энэ аргаараа хэдэн жил тогтоохыг бүү мэд. Үерийн ус далангаа сэт татан гарч ирэхийг үзүүлэх гээд байгаа юм байхдаа. Үнийг барих нь үерийн даланг үхрийн баасаар тогтоосонтой нэгэн адил хэмээн зүйрлүүлж болно.
Миний бодлоор үнийг чөлөөлж, нүүрсний ордуудыг жижгээс нь эхлэн хувьчилж, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай. Үүний үр дүнд зардал өндөртэй, бас түүнийгээ хэмнэж мэдэхгүй “Төрийн өмчит” гэх сэтэртэй “данхар” ХК-уудын оронд бага зардлаар их үр дүнд хүрэх чадварлаг цомхон зохион байгуулалттай хувийн хэвшлийнхэн илүү ажиллаж, тодорхой хугацааны дараа эдийн засгийн далд гарын нөлөөгөөр үнэ тогтворжих, магадгүй чөлөөт өрсөлдөөний үр дүнд буурахыг үгүйсгэхгүй шүү.
Төрөөгийн бас нэг эндүүрэл
Нийтийн тээвэр хэмээх овогтой ирээдүй нь бүрхэг нэгэн салбар ямар ч байсан нийслэл хотод маань байдаг юм. Энэ салбарыг ээж нь хүүхдээ эхнэрт гаргахгүй, гарахаар нь бэрээ баалж муулж байгаад салгаад явуулчихдаг, арчаагүй хүүгийн дүрээр хадгалаад байгаа юмуу, хашраах гээд байгаа юм уу бүү мэд элий балай амьтан байлгаад л байна. Саяхан тэсч ядсан хувийн автобусны холбооны эзэд гэх хэдэн нөхөд үзэж тараад бас л молиго үмхүүлэв. Тэд уг нь зөв эхлүүлээд дутуу орхив. Яахав энэ жилдээ тэгээд алдагдлын хэдэн төгрөгөө аваад болох л байх, дараа жил гэж бий, түүний дараа бас олон жил байгаа. Ер нь хорвоогийн маргааш дуусах биш дээ.
Øèéäëèéã би ингэж харж байна
Уг нь ухаантайхан харвал үнийг нь чөлөөлөөд энэ салбарт хөрөнгө оруулалтыг дэмжээд /татвараас хэсэг хугацаанд хөнгөлөх мэтээр. Гэхдээ нийтийн тээврийн том оврын автобусны гаалийн татвараас чөлөөлдөг хуулийн заалт байдаг юм билээ./ өгвөл нэг сумаар нэлээд хэдэн туулай гэдэг шиг нийгэмд, зах зээлд хөлөө олох гэж яваа өнөөдрийн Монгол оронд хэрэгтэй л юмсан. Яахав иргэд, олон нийтэд нэг хэсэг хүнд байх болов уу. Зарим нэг нь байдгаа барах шахан автобусанд төлж, зарим нь хэмнэлт хийхээр явган алхаж, бас зарим нь таксидаж аргалах гээд нэг хэсэгтээ хувь хувьдаа зохицуулах л болно. Гэвч тийм ч удаан алхахгүй л болов уу. Зах зээлд шилжсэнээс хойш бид хэдэн жил автобусанд алалцах шахуу чихэлдэж, микронд хөөгдөн туугдан сууцгааж зовж байгаа билээ. Түүний дэргэд юу ч биш. Би бараг баттай хэлж чадна. Ийм шийдвэр гаргаж чадвал, хамгийн цаад тал нь 2 жилийн дотор нийтийн тээвэр гэдэг өнгө үзэмж ороод л, тоо хэмжээ нь нэмэгдээд л, үйлчилгээний чанар нь эрс дээшилж гайхамшигт амжилтад хүрч чадна. Үүний цаад учир нь нөгөө л “далд гар” хэмээх зохицуулалтад байгаа юм шүү дээ.
Учрыг тунгаая: Үнийг чөлөөлж, дээрээс нь дэмжлэг үзүүлсэнээр /дэмжлэг гэдгийн нөгөө алдагдал нөхдөг шиг бүү ойлгоорой, энэ салбарт хөрөнгө оруулах, цаашид тогтвортой ажиллах таатай нөхцлийг л системтэйгээр бүрдүүлэх юм/ ашигтай зах зээл үүснэ. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийснээр багагүй ашигтай болох тул олон компани энэ салбарт хүч үзнэ. Яагаад гэвэл сая хүнтэй хот чинь том хот шүү дээ. Тиймээс ч өнөөдөр нээгдэж байгаа диско бар, дэлгүүр хоршоо бүхэн л Metropolis, MetroMall гэх болжээ.
Ингээд тодорхой хугацааны дараа энэ салбарт хөрөнгө оруулагчид зах зээлийн шалгуур ёсоор өрсөлдөөнд орно. Чөлөөт зах зээлд чанар, үнэ хоёрыг төр биш түүнийг хэрэглэгч үйлчлүүлэгч, иргэн л зохицуулдаг юм шүү дээ. Иргэдэд сонгох эрх нь нээлттэй байгаа учир чанаргүй, соёлгүйд нь суухгүй болсноор хэрэглэгчдээ алдаж, ашиг орлого муудах тул үйлчилгээнийхээ чанарт анхаарч эхэлнэ. Ингээд дахиад энэ салбарын тухай хотын даргаас эхлээд Feng shu энэ тэртэн хүртэл улстөржиж амны зугаа болгохгүйсэн.
Хэзээ нэг Төр төрөөрөө байж, түмэн олон иргэн гэдгээ мэдрэх юм бол доо.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: