2007-12-22 12:10:15
Цалингийн жишиг 1000 ам.долларт хүргэх цаг нэн удахгүй нь ээ. Үүнийг хөгжиж байна гэдэг талаас нь бус, хөгжих шаардлага тулсан байна гэдэг талаас нь илэрхийлэхийг хүслээ. 1000 ам долларт хүргэхийн тулд цалингаа нэмэх ёстой гэхээсээ илүү нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих цаг болжээ. Үүний үр дүнд цалин зах зээлийн жамаар, зах зээлийн зохицуулалтаар нэмэгдэх болно гэдэг үндэслэлээр хэлэхийг хүслээ.
Одоогоос хоёр гуравхан жилийн өмнө л ажилд орох хүсэлтэй хүмүүсийн тоо зар мэдээний дийлэнх нүүрийг эзэлдэг байлаа. Тэр ч бүү хэл хүний эрх зөрчиж байна, царай зүс, нас хүйс, өндөр намаар нь голж байна гээд л хэл ам болдог байсныг бид сайн мэднэ. Гэвч энэ цаг ул болж шинэ цаг ирсэний дохио ажилтан хайгчидын зараар мэдрэгдэх болжээ. Та одоо гараад зар мэдээ ч юм уу аль эсвэл шуурхай зар сониныг аваад хар даа, үгүй бол өдөр тутмын аль нэг сонины хуудас сөхөөд хар. Ажилд авна гэсэн зар хэдэн нүүр дүүрэн байгаа хэдий ч ажилд орох зар нь зар нийтэлдэг сонины нэг нүүрний дөрөвний нэг ч хүрэхгүй, харин өдөр тутмын сонинд бол хэдэн мөр л байгааг хараад ойлгох болно.
Гэхдээ энэ нь тийм ч муу биш шүү дээ, ажилгүйдэл арилжээ гэх гээд байгаа юм биш ээ. Магадгүй олон мянган хүнээ гадагшаа хар ажил хийлгэхээр өдөр бүр онгоцоор зөөдөгтэй холбоотой гэж бодож байна. Түүнээс биш манай улсын үйлдвэрлэл үйлчилгээний салбарт гарсан өөрчлөлт нь өмнөх үеийн ажилгүйдлийг арилгах хэмжээнд хүртэлээ дэвшлийн шатанд гараагүй байгаа. Нэмүү өртөг гээд яриад байгаагийн уичр нь бид түүхий эд олборлоод түүхийгээр нь гаргадаг. Гэтэл бид түүнийгээ боловсруулаад борлуулах үнэлэмжийг нь дээшлүүлэхийг нэмүү өртөг бүтээг гээд байгаа юм. Нэг эрхэм энэ жишээг ярьж байсан, Манай орон зэс олборлоод түүхийгээр гаргадаг. Гэтэл түүнийг гадаадын нөхөд аваад маш энгийнээр л гэхэд дахин боловсруулж машины эд анги, улмаар онгоцны сэлбэг, тэгээд ч зогсохгүй компьютержсэн технологид маш нарийн микро схемд хүртэл ашиглаж байна. Иймэрхүү байдлаар дэлхий дээр зөвхөн зэсээр л гэхэд хэдэн зуун сая төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бий болгож байна. 1 тонн зэсийг түүхийгээр нь гаргаснаас боловсруулж чадвал түүнийг хэдэн арван саяын үнэтэй болгож болдог гэдгийг бид мэддэг ч хэрэгжүүлэх талаар юм бодохгүй явсаар л байна.
Иргэдийн хувьд ойрын зорилго нь ахиу мөнгө олох, үүний тулд ажил хийх хэрэгтэй болдог. Тэртэй тэргүй адилхан ажиллаад 5 дахин илүү мөнгө авах учраас гэр бүл, үр хүүхдээсээ хол хэдий ч гадагшаа гараад ажиллаж, хэдэн төгрөг цуглуулан гэр хэмээх утаат оромжоос, байр хэмээх тухлаг дулаахан орчинд шилжин амьдрахыг илүүд үзэх нь бидний монгол иргэдийн амьдралын зорилгын нэг хэсэг шүү дээ. Гэхдээ л үр дүн муу байна. 4 жлийн өмнө 40000 айлын орон сууц барина гэж шоудаж, үүний үр дүнд утаат зуух түлдэг 90000 айлын бараг тал нь байртай болж утаа тоос багасах болно гээд л байсан. Гэхдээ хийсэнгүй, хийхээр ухандаж байгаа яриа нь цаас төдий байх ба “ипотекийн” гэх хууль одоог хүртэл батлагдаагүй л байгаа бөгөөд өнөөдрийн байдаар 4 жилийн өмнөх утаат гэрийн тоо даруй 45000 аар нэмэгдэж одоо 135000 айл гэр хороололд амьдарч байна гэсэн тоо гарчээ.
Гэхдээ энэ бол бас л олхиогүй дээдсийн ухаангүй удирдлагын золиос шүү. Үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, нэмүү өртөг бий болгохыг үйлдвэрлэл үйлчилгээний аль ч салбарт түлхүү хөгжүүлэх нь улс эх орны хөгжлийн амин чухал үндэс, төрийн хөгжлийн бодлогын тулгуур суурь байсныг тэд умартсан, магадгүй үүнийг мэддэгүй ч байх, мэдлээ ч гэсэн мянган үйлдвэрийг дэмжих боломжоос урьтаад миний гэх бодлоор хувьдаа завших нь хэтэрсэн байсан юм чинь. Төсвийн мөнгө гэх нэрийн доор татвараар хураасан иргэдийн мөнгө, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн ашгаас татсан мөнгөөр тэд даанч дэндүү дураараа дургисан даа.
Иймээс өөрийн ахуй амьдралаа сайжруулах гэсэн иргэдийн гадаадад ажиллаж ахиу олох гэснийг нь үгүйсгэж болохгүй. Эх орончийн дүр эсгэж тэднийг буруутгах ч эрх байхгүй.
Тэгээд эцэст нь дотооддоо ажиллах хүчний хомсдолд орж аргагүйн эрхэнд зөрүүлээд вагон вагонаар нь хятадуудыг нутаг руугаа зөөх нь хэвийн үзэгдэл болоод байна. Орж ирсэн хятадууд нь буцахгүй бултан үлдэж албан бус тоогоор хэдэн арван мянгад хүрсэн гэх бөгөөд төрийн өндөр тушаалтаны хэлж байгаагаар зөвшөөрөлгүй амьдарч байгаа гаднын иргэдээ тоолох юм гэнэ. “Хөөн гаргах бус тоолох” гээд байгаад бас л хачирхал төрж байна. Магадгүй нэг л өдөр Монголчуудын нийт хүн амын 30 хувь монгол, 30 хувь нь хятад монголын эрлийз, 40 хувь нь хятадуудаас бүрддэг, төрийн хэл нь хятад гээд бичигддэг болох вий дээ. Үндэсний аюулгүй байдал, хар хайрцагний бодлого энэ тэр гээд байдаг асуудалд дээрх зүйлс багтахаа болисон юм уу.
Одоо жаахан сэргэж, хөгжлийн бодлогодоо анхаармаар байна. Иргэдэд утга учиргүй мөнгө тараадаг /хүүхдийн мөнгө, гэрлэгсдийн мөнгө гэх мэт…/ тэнэглэлээ зогсоож, уул уурхайгаас хувь хүртээнэ гэдэг үлгэрээ больж, харин бодитоор нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж, жижиг дунд бизнес хөгжих таатай орчин бүрдүүлснээр иргэдийг хэн нэгэн төр гэх гайхамшиг жаргалын оронд хүргэх бус өөрсдөө хөгжүүлэх боломж олгосноор өөрөө ажиллаж олсон орлого нь ахиу байснаар амьдрал нь сайжрах тийм бодит нийгмийг хөгжүүлэхэд анхааръя.

Сэтгэгдэлүүд:
neeree orj ireed tom sedveer lut bicheed garch.
Hairan tuuhii edee l gadagsh zoohoo bolicgooy .dotooddoo ashiglaj , bolovsruulj surmaar baina.Gadnaas tehnik tehnologi copydmoor baina.
Mongold savtai svv 1600 bolson
Mongoliin irged sard hamgiin bagadaa 60-90 iin hoorond tsalin avdag.
тэр зэсийн асуудал дээр аль ч улсын төр хамгийн муу бизнесмен байдаг даа. Тэхээр төрийг боловсруулах үйлдвэр барихыг хүлээх хэрэггүй. Хувьчлахыг л шаардах хэрэгтэй. Гадаад бай дотоодод хамаагүй. Гадаадын том ко авчуул бидэнд л ашигтай.
төрлүүгээ тийм юм хийгээч ийм юм хийгээч гэж дайрах биш юу ч хийхгүй л бай гэж дайрмаар санагдадгын.
Нэг улсын ерөнхийлөгч гадны том компани улсдаа оруулах гээд "Танд манай улсын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна" гэхэд "Зүгээр л туслахгүй байвал хамгийн том тусламж тэр" гэсэн байдаг гэж сонсож байсын.
За би ч тэгээд хадуурч алддаг хүн дээ
┏┫ |||┣┓ ┏┓
┗┫━━ ┃ ━━┣┛ ┣┫
┃ ━━━━━ ┃ ┏┳┫┣┳┓
┗━━━┳━━━┛ ┃ ┃
┏━━▇▇▇━━━━━┻━━━━┛
┃ ▇▇▇
┃ ▇▇▇
┗ ┃Ψ┃
┃ ┃
┛ ┗
Чиний хөндөж тавьсан асуудал бол миний хувьд хамгийн их гайхшрал төрүүлж, хамгийн их найдвар тавьж байгаа сэдэв юмаа. Гайхширдагийн учир юу вэ гэвэл, манай төр засаг хүүхэд бүрт, залуу гэр бүл бүрт мөнгө өгч байхаар ард түмнээсээ хувьцаа, эсвэл хандив тусламж гээд олон хэлбэрээр мөнгө хурааж, монгол орныхоо ашигт малтмалын том том орд газруудыг хайх, олборлох, түүнд түшиглэсэн хүн ам, үйлдвэр, худалдааны цогц байгуулах гээд оролдоод үзвэл яасан юм бол гэж гайхдаг. Итгэлийн хувьд, бид өөрсдөө энэ бүхнийг бүтээн байгуулахын төлөө боломжтой бүх хувилбарыг дэвшүүлж, эрдэмтэн мэргэдээс сургааль сонсож, залуу үеийнхээ шинэлэг санааг дэмжин, зарим тохиолдолд гадаадын зарим орнуудын туршлагыг ч шууд хуулбарлан чадах чинээгээр хөдөлмөрлөж, сэтгэл дундуур, ходоод дундуур, түрийвч дундуур монголоос огт өөр монголыг бий болгож чадна гэж итгэдэг.
Бид шинэ үеийн ухаалаг, алсын хараатай төлөөллийг төр засгийн эрхэнд гаргахгүйгээр энэ асуудлыг нааштай шийдэж чадахгүй. Өнөөдрийн хауз, лэндийн төлөө биш нөгөөдрийн ард түмнийхээ аз жаргалын төлөө тэмцэж чадах хүмүүсийг бид бэлтгэх юмсан.
Сэтгэгдэл үлдээх: