Гайхамшигт амралт
       Миний хувьд амралт гэдэг ойлголтыг мартах шахсан хоёр жилийг ажил гэрийн хооронд өнгөрөөсөн юм. Түүнээс өмнө жаахан амардаг, чөлөөт цагаараа фитнесээр хичээллэж, хааяа биллъяард тоглон, үе үе найз нөхөдтэйгөө салхинд гарах зэргээр хэрэндээ амарчихдаг байсан юм. Гэвч сүүлийн 2 жилийн хугацаанд уртсгасан цагаар ажиллах зүй ёсны шаардлагын улмаас 700 гаруй хоногийг сууж өнгөрөөсөн байна. За энэ ч яахав. Харин “Capital JC” гээд олон нийтийн байгууллагынхаа хэдэн нөхөдтэй Байгал нуурын эрэг дээрх “Соболиная” хэмээх уулын цанын баазад очиж амрах завшаан тохиолдож нийт 5 хоногийн аялал хийгээд ирлээ. Энэ бол миний хувьд хүүхэд наснаасаа хойш амарсан, эдэлсэн, алжаал тайлсан гайхамшигтай амралт, бас аялал байлаа.

Аяллын бэлтгэл
        Бид анх 20 орчим хүн явахаар төлөвлөж байсан хэдий ч яг цаг нь тулсан чинь 12 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг гарахаар болсон юм. Энэхүү аялалыг өмнө аялаж байсан нэг анд маань төлөвлөж, төсөв тооцоо гаргаж өгсөн нь бидэнд анхны төсөөллийг бий болгов. Анхны тооцоогоор энэ аяллын бүх зардал 500 ам.долларт багтана гэсэн нь нэг талаас гайхашруулж нөгөө талаас ийм бага зардлаар аялаж амраад, дээр нь бүтэн 2 өдөр Оростоо томоохонд тооцогдох цанын баазад гулгана гэхээр сайхан санагдаж байлаа.
       Миний хувьд үндсэндээ аялалд явахад материаллаг талаасаа бэлэн бус байсан. Тиймээс аяллын хувцас хэрэглэл зардаг дэлгүүрээр хагас өдөр хэсээд том үүргэвч, мешок, цанын бээлий, цасны шил, малгай, гутал гээд зориулалтын бүхнийг худалдан авлаа.
        Ингээд маргааш нь аялалд бэлэн болж өдрийн 13.30 хөдлөх олон улсын галт тэргэнд бид суусан юм. Галт тэрэг багаар аялахад тухтай, бас зугаатай байлаа. Анх бид автобусаар аль эсвэл өөрсдийн машинаар аялаж болох хувилбарууд гаргасан хэдий ч галт тэргийг илүүд үзсэн болно. Вагонд бид зугаатай, чөлөөтэй, дуу хууртай, бас жаахан шар айрагтай 24 цагийг үдэж маргааш өдрийнх нь 13.40-ийн үед Байгал нуурийн урд үзүүрт байрлах Слудянка хэмээх сууринд буусан юм. Энэ суурийн Соболиная баазаас 30 орчим км-ийн цаана байдаг тул биднийu тус цаныy баазын микро автобус урьдчилан тохиролцсоны дагуу тосож авсан юм. Олон улсын суудал болохоор тосгон, суурин болгон дээр зогсдоггүй учраас биднийг 30 км-ийн цаана буулгасан хэрэг.



SnowBoard-оор гулгах анхны оролдлого
        Бидэнд энэ цанын баазад байх хугацаа ердөө 2-хон өдөр. Тиймээс цаг хэмнэхийн тулд бид вагондоо хооллосон бөгөөд галт тэрэгний ресторанд жинхэнэ орос солянка идэж, Сибирский корона хэмээх орос шар айргийг өөрсдийн авч ирсэн жаахан закускаар даруулан хүртсэн.
        Цанын баазад ирэнгүүтээ бид төлөвлөсөн ёсоор нилээд томоохон дүнзэн байшинг түрээслэн бүгд тэндээ ачаагаа орхиод шууд гулгахаар цанын баазын прокат дээр ирэв. Бидний ихэнхи нь анхны өдрөө snowboard-оор гулгахаар шийдэн, цөөхөн хэд маань цана сонгов. Надад бол snowboard нь илүү хөгжилтэй, бас шинэ зүйл сурмаар санагдсан тул snowboard авлаа. Бид эхлэн суралцагчид тул “сургалтын” гэх зам дээр гарлаа. Энэ зам ойролцоогоор 200 орчим м урт бөгөөд тийм ч их налуу биш ээ. Гэхдээ дээш гарахын тулд тусгай соронзон картыг мөнгө төлж авах бөгөөд түүнийг дээш гарах бүртээ машинд уншуулж жижиг хаалтаар гаран зориулалтын канат /трос/-аар татуулан өгсөнө.
        За ингээд би гулгах гэж ирсэн үү, унах гэж ирсэн үү гэдгээ мартатлаа хэд сайн савж ойчсон доо. Сүүлдээ толгой өвдөж, зүүн талын эрүү гацчих шиг л болсон. Гулгаж буй залуусыг харахад салхи татуулан буух нь сайхан санагдсан учраас бид эхлээд шууд л хар эрчээрээ гулгах гэж оролдоод бүтэлгүйтэж, 200 м газарт бараг арав хорь унасаар бууж ирнэ. Гэхдээ энэ бол энэ уулын цанын баазын хамгийн богино бөгөөд хамгийн намхан зам шүү дээ. Тэгж тэгж сүүлдээ зарим нөхөд маань жаахан шантарч зарим нь аргаа олох гэсээр байтал оройны 5 цаг болж бааз хаалаа. Гэхдээ л сайхан байсан шүү. Жаахан өвдөлтийг эс тооцвол.

Үргэлжлэл бий…

Сэтгэгдэлүүд:

1. amor_s | 2008-03-05 10:51:29
сайхан гулгаад өнхрөөд ойчоод ирсийн бна.
Хүжийгийн блогоос харсаан.
зардал харин хямд юмаа хө...
2. AD | 2008-03-05 10:57:21
Тийм ээ Хүүжий бид хамт явсан. Зардал хямд шүү. Цааш нь үргэлжлүүлж бичнэ ээ.
3. vitaminjuulalt | 2008-03-05 11:03:55
Зээ ах алга болж болж нэг юм ирлээ.
Амар байна уу сар шинэдээ сайхан шинэлэв үү гэсэн хэ хэ.
4. Опал | 2008-03-05 11:08:37
ah sain bizdee daraallasan olon bayariin mendiig buund n hurgye hehehe
saihan amarsan bna
5. claus | 2008-03-05 11:12:15
500 доллор ч надад бол дааж давшгүй их мөнгө байна...........тийм их мөнгийг хаанаасаа ч олоха билээ.....оллоо гэхэд хоёрхон хоногийн дотор цасан дээр гулсаад үрчимээргүй хайран санагдаад байна.....
6. САЙХАН САНАА | 2008-03-05 11:14:09
ӨӨ хө сайхан явуээ. хандгайтад бас снөөвбоард байдгийм байна лээ шүү..
7. AD | 2008-03-05 11:26:13
Claus t: Tiimee 500$ bol ih mungu l duu. Gehdee Gadagshaa amarhad hariltsuulah yum bol hyamd gedeg utgaar bichsen yum shuu. Bid ajillah yostoi ch, bas amrah yostoi shuu dee.
8. Хүжий | 2008-03-05 11:27:07
Андыг хэзээ аялалын тухай бичих бол гэж хүлээж ядаад би блогтоо бас хэдэн юм оруулсан.

Дараа дараа явах хүнд хэрэгтэй гэдэг талаас нь их дэлгэрэнгүй сайхан бичсэн байна.
9. nyamka1 (зочин) | 2008-03-05 11:28:13
yanztai goyo yumaa, Buriadad taniluud neleed biisen, ireh ovol zaaval ochinoo, bi eruul agaariig barag shuten bishregch.
10. AD | 2008-03-05 11:28:49
And nartaa bayarlalaa. Bi oird ajil ihtei bailaa. Davhar davhar bayariin mendiig bugded ni hurgeye.
11. AD | 2008-03-05 11:36:23
Хүүжий Баярлалаа. Дашрамд хэлэхэд Хүүжий манай энэ аялалын ахлагчаар явсан юм. Түүнд аяллын бүх маршрут, зөвлөмж байгаа шүү. Сонирхож байгаа хүн шууд Хүүжийд хандаарай. Амжилт хүсье.
12. AD | 2008-03-05 11:37:49
Хүүжий Баярлалаа. Дашрамд хэлэхэд Хүүжий манай энэ аялалын ахлагчаар явсан юм. Түүнд аяллын бүх маршрут, зөвлөмж байгаа шүү. Сонирхож байгаа хүн шууд Хүүжийд хандаарай. Амжилт хүсье.
13. bito | 2008-03-05 11:53:58
daraa ywj vznee... munguu tsugluulj bgaad... goy amarchee...
14. angelic_universe | 2008-03-05 14:56:48
Хүжий та хоёр нэг л биш ээ. Бүүүүүүүүүр нэг л биш шүү. Ха ха ха ха.
Сайн явж ирэв үү? Зөндөө олон баярын мэнд шүүүүү
15. baigalaas | 2008-03-05 15:32:00
Сайхан амраад иржээ. Энэ эрчээрээ сайн ажиллаарай.
16. huhtolbot | 2008-03-05 16:33:17
Яасан сайхан яваавээ, ойрын жилүүдэд дуулдсангүй, мэдэрсэнгүй амралт байна даа,
Хиамкагаа дагаад Галаусыгаа хүзүүнээсээ зүүгээд хил гарчнаа яадын цус
17. Ганхүү | 2008-03-05 16:36:37
Сайхан амарсан байна ш дээ. Цэвэр агаар нь сайхан байсан байхдаа
18. mami (зочин) | 2008-03-05 19:34:57
hoohhh, estoi goe amarchee, uneheer tasarhai..daraa ni sonirholtoi zurguud oruulaarai ..
19. gerelee (зочин) | 2008-03-19 11:01:48
Hey, JCI Capitaliinxan
Ta nar myndag ban shuu. Yamar saixan yum be uuniig ynshsah chn Orosiin ytsan zagas sanaand shyyd byyj bna shuu.
Darkhanaas

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.