2008-04-01 14:13:53
Энэ тоог хүмүүс хараад юу гэдгийг нь гадарлахгүй байж мэдэх юм. Тэгвэл 76 гээд бичвэл одоо юу вэ гэдгийг нь шууд л мэдэх байх. Харин үүнийг яах гэж ингэж задлан томъёолох болсноо доор тайлбарлъя.
Монгол улс Ардчилсан үндсэн хуулиа баталснаар 1992 оноос эхлэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аа чөлөөт, ардчилсан сонгуулийн хэлбэрээр зохион байгуулж ирсэн. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг сонгууль зохион байгуулах, иргэд сонгогчдийн жигд төлөөлийг бий болгох зорилгоор 76 тойрогт хуваан, тойрог тус бүрээс иргэдийн төлөөлөл болон сонгогдох 76 гишүүн бүхий УИХ-аар удирдуулах болжээ. Гэхдээ 1992 оны сонгуулиар томсгосон тойргоор сонгууль явагдаж байсныг энд бас дурьдах нь зүйтэй байх. Чөлөөт сонгууль хийж үзээгүй ард түмний хувьд эхэндээ сонголт хийхэд хэцүү байсан бөгөөд “Соц” нийгмийн үед баяр ёслолын байдалтайгаар ганц хүнийг сонгох бус “ёсчилдог” байсан үеээ санагалзан ардчиллын анхны сонгуулиудад маргаан гэх юмгүй явагдаж байсан бол одоо иргэн хүнийхээ хувьд төрийн эрхэнд шууд оролцох ганцхан том “эрх”-ээ эдлэх, УИХ-д суух төлөөний хүнээ сонгох энэ боломжинд нухацтай ханддаж, иргэний өндөр хяналттай явагддаг болсон бололтой.
Иргэдийн улс төрийн боловсрол дээшилж, хэнийг сонгох вэ гэдгээ харьцангуй мэдэх болжээ. 1996 онд иргэд МАХН-тай тооцоо бодож Ардчилсан холбоо эвслийг илт давуугаар буюу 50+25+1 гэж сонгож байсан бол, 2000 онд 72+4 болгож Ардчилсан эвслийн өмнөх 4 жилд хангалтгүй муу дүн тавьсан. Тэгвэл 2004 онд 37+36+1+2 хэмээх тоогоор УИХ-ийг бүрдүүлж нэг талаас тэнцвэртэй, нөгөө талаас хяналттай, их л адармаатай сонголт хийсэн нь одоо үргэлжилж буй УИХ-д хэрүүлтэй ч, хяналттай ч, бас зөвшилцөлдөөнтэй ч байх боломжийг олгосон. /бие даагчдийг харъяа намд нь багтаан тооцов./ Энэ бүхнээс дүгнэн харвал 2004 оноос өмнө иргэд намуудын нэр хүндийг түлхүү харж сонголтоо хийж байсан бол 2004 онд нэр дэвшигчийг илүүд үзсэн байх юм. Гэхдээ энд мэдээж 76 жижиг тойргийн хувьд нэр дэвшигчид мөнгө тараахаас эхлээд янз бүрийн менежмент хийх боломжтой байсан нь нөлөөлсөн байх магадлалтай. Учир нь одоогийн УИХ-ийн бүрэлдэхүүнийг сонгогчид өөрсдөө хараад “үүнийг яах гэж сонгов доо” гэх халаглал их ажиглагддагаас тэр. Нээрээ ч “энэ сайхан гар аа” гэж толгой сэгсэрмээр нөхөд олон байна аа. За тэд ч яахав. Одоо тэртэй тэргүй зохих үнэлэлтээ авах нь ойлгомжтой. Харин иргэд хэрхэн үнэлэх болоо.
Миний хувьд өнөөдрийн нөхцөл байдал, намуудаас нэр дэвшиж буй хүмүүсийн “чанар”, энэ удаагийн сонгуулийн систем, томсгосон тойрог зэргээс хараад дараахь дүгнэлтийг хийж байна. 2008 оны УИХ-ын сонгуулийн дүн 26+26+24 гэсэн тоогоор илэрхийлэгдэх болов уу. Мэдээжийн хэрэг дээш доош бага зэрэг зөрүү гарах бөгөөд үүнийг би нэмэх хасах 4-өөс хэтрэхгүй гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл нэг нам, эвсэл дангаараа 30-аас дээш суудал авч чадахгүй гэж үзсэндээ тэр. Эхний 26 нь Ардчилсан нам, дараагийнх нь МАХН, тэгээд бусад.
Яагаад 26+26+24-ийн хувилбар гарч ирсэнийг одоо жаахан тайлбарлах гэж оролдъё.
1. Сонгуулийн шинэ хуулиар тойрог томсож 26 болсонтой холбогдож энэ жилийн сонгуулийн онцлогоор нэг нам эвслээс нэр дэвших хүмүүс хоорондоо өрсөлдөнө. Ийм онцлогийн дагуу нэг намаас нэр дэвшигчдийг харахад 1 “гайгүй” хүнийг 1-3 сул хүн дагасан байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс 26 том тойргоос 2 том нам нэг нэг хүн ялуулах магадлалтай. Харин 3-4 мандат бүхий томоохон тойргууд дээр 3 ба 4-рт жижиг нам эвслүүдээс чансаа сайтай хүмүүсийг сонгох магадлалтай гэж үзэв.
2. Сонгуулийн саналын хуудасны онцлог ба Монгол хүний сэтгэхүйн онцлогуудыг харгалзан тооцов. Доор саналын хуудасны бүдүүвч зургийг өөрийнхөөрөө зурагласнаа бичлэгтээ орууллаа. Саналын хуудсанд намуудыг Улсын дээд шүүхт бүртгүүлсэн дарааллаар нь хойш нь байрлуулаад, доош нь буюу намуудын нэрсийн доор нэр дэвшигчдийг саналын хуудас бүрт харилцан адилгүй дарааллаар ээлжлэн байрлуулахаар Сонгуулийн Ерөнхий хороо тооцож байгаа юм байна. Үүнээс харвал иргэд МАХН-ын нэр дэвшигчдээс хамгийн сайн гэх нэгийг, АН-аас мөн адил нэгийг сонгоод үлдсэн дээр нь бусад нам, эвслээс сонгох магадлал байна.

Мэдээжийн хэрэг зарим тойрог 2 мандаттай жижиг байх ба үүнд Өмнөговь аймаг, Хан-Уул дүүрэг гэх мэт, харин зарим тойрог 4 мандаттай. Үүнд Хөвсгөл, Сонгино хайрхан дүүрэг гэх мэт тойргууд хд хэд байгаа. Гэвч дийлэнх хэсэг нь 3 мандаттай байгаа юм. 3 мандаттай тойрогт МАХН+АН+Бусад гэх магадлал өндөр бөгөөд 2 мандаттай тойргуудад өрсөлдөөн ширүүн болох, харин 4 мандаттай тойрогт 3 ба 4-рт багтах өрсөлдөөн нилээд ширүүн байх болов уу гэж би тооцож байна. Ийм учраас яг 26+26+24 бус дээш доош 4 суудлаар хэлбэлзсэн сонголт хийгдэх байх.
Энэ бол зөвхөн миний л бодол. Хүн бүр харилцан адилгүй л тооцож, тамаглаж байгаа байх. Гагцхүү сайн төрийн түшээг таниж сонгох нь сонгогч олны мэргэн оюунд буй.

Сэтгэгдэлүүд:
Өнгөрсөн сонгуулиар одоогын нэг УЙХ-ын эрхэм гишүүн санал өгөөрэй гээд нэг саналыг 10.000 төгрөгөөр аваад л байсан,ичкүү л юм билээ тэр хүн Ардчилсан намаас нэр дэвшиж байсан санагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх: