2008-04-07 08:46:34
Эхлүүлсэн өгүүллэгийнхээ үргэлжлэлийг хурдан бичиж блогтоо тавиарай гэсэн нөхдийн хүсэлтээр 4-р хэсгийг нь бичив. Үргэлжлэлийг удаасандаа хүлцэл өчье.
Нэгдүгээр бүлэг. Сэтгэлд мандсан наран
Мөрөөдлийн хурим
“Би түүнийг үнссээн. Би үнсчихсэн” гэж амандаа үглэх шахам шатаар уруудан бүжиглэх шахам явсаар машиндаа суулаа. Гэвч би түүнийхээ цонхны гэрлийг удтал ширтэж, цээж дүүрэн бахдалтай амьтан аз жаргалдаа умбан түүнийхээ байрны өмнө хэсэг зогслоо. Цонхных нь гэрэл унтрахыг хүлээж байсан уу гэлтэй би сая л нэг харихаар хөдөлсөн юм. Орондоо ороод утасныхаа дэлгэцэн дээрх түүнийхээ зургийг ширтэж байгаад унтсан байв.
Миний костюмыг захиалгаар оёж буй эмэгтэй рүү залгатал утсаа авдаггүй. Санаа зовж эхэллээ. Аз жаргалтай хуримын гайхамшигт өдөр “маргааш” байдаг. Нээрээ “Limousine Hammer” захиалсан маргааш цагтаа ирэх байгаа гэх бодлоор хуримын бэлтгэлээ шалгахаар бичсэн цаасаа авлаа. Бид хоёр хуриминдаа бэлтгэхгүй 2 хоног амралтанд эрхлэж хэвтсэн болохоор энэ бүхнийг цагийг нь тулгаж байж асууж байгаадаа тийм ч их харамссангүй.Би зочдынхоо өмнө хилэн хар өнгийн Black Tie өмсөөд, шинэхэн цагаан бээлийгээ нортол атгаад гэргий минь болох бүсгүйгээ хүлээн тэсгэл алдан зогсож байлаа. Тэр минь зочдын арын хаалгаар гарч ирнэ. Гэнэт гэрэл цацарч диваажингийн хаалга нээгдэв үү гэлтэй хуримын заалыг нэвт гэрэлтүүлсээр хайрт минь орж ирлээ. Тэр үнэхээр гайхамшигтай харагдаж байсныг энд үгээр биш үлгэрийн гайхамшигт төсөөллөөр л илэрхийлэхгүй бол болохгүй байх. Бурхан түүнийг над руу илгээсэн байлтай. Цав цагаан даашинз, нэвт харагдах цагаа гэвлүүр, хуна цагаан хүзүүнд нь гялалзах алмаазан кулон… түүнийг минь яг энэ мөчид юу тай зүйрлэшгүй, юутай ч харьцуулашгүй мэт санагдаж билээ. Хөөрхөн хүү охин хоёр хормойг нь барьсаар ирж яваа нь ч гайхамшигтай харагдана. Түүнийг аав нь сугадаж диваажингаас хорвоо руу хөтлөн ирж миний гэх орон зайд буулгахаар тэнгэрээс томилогдсон нэгэн гэлтэй сүртэй харагдана. Зөвхөн надад л даатгах энэ их хувь тавиланг, насан туршдаа хайрлах аз жаргалын эхлэлийг, мөн насан туршдаа хорвоог туулах, амьдралын сайхан мөчүүдээ эхлэх торгон мөч юм гэдгийг би зурвасхан ч гэсэн ухаарсан гэлтэй нэг л хариулага, итгэлийг мэдэрч байлаа. Энэ өдөр, энэ мөч надад, бас түүнд минь л зориулагдсан, бусад хүмүүс зөвхөн биднийг л, бидний аз жаргалтай тэр мөчүүдийг л харахаар хүрэлцэн ирсэн нь үнэхээр хувь тохиол гэлтэй. Би хурим гэдгийг ингэж төсөөлж байсангүй ээ … үнэнийг хэлэхэд.
Тэр минь дэргэд минь ирлээ. Би түүнийхээ гараас атган өөрийнхөө өмнө алгуурхан ойртуулаад, хоёр гараас нь зэрэг атгалаа. Түүний минь нүдэнд нулимстай хэдий ч аз жаргалын оч дүрэлзэн байлаа. Адислагч лам надаас “Чи түүнийг насан туршдаа хайрлах уу” гэж асуухад би “Тэгнэ ээ. Насан туршдаа гэж” итгэл бардам хэллээ.
Харин хайртаас минь энэ тангарагийн таван үгийг асуухад … тэрээр юу ч хэлэлгүй над руу ширтсээр л… Адислагч лам дахин асуув: “Чи түүнийг насан туршдаа хайрлах уу”.
… Би “хайрт минь хэлэлдээ” гэж аярхан шивнэлээ. Түүний минь нүднээс нулимс дуслан хацар дээгүүр нь урсаж харагдлаа. Миний хөлс асгарч энэ л агшинд хорвоогийн бүх зүйлс, цаг хугацаа зогсож, гагцхүү түүнийг л хорвоогийн бүх юмс анир татан хүлээсэн аятай нам гүм болов…
“Тэгнэ ээ, хайрлана… насан туршдаа” гэж хэлэхэд нь би тэсэж чадалгүй түүнийхээ хацар дээр нь үнсэв. Алга ташилттай зэрэгцэн хуримын бөгжөө түүнийхээ хуруунд зүүж өгөхөөр эргэтэл бөгж бариад зогсож байх ёстой хүн алга. Түүнийг зочдын дундуур нааш гүйж явааг нь хараад цаг хугацаа надаар тоглож, энэхэн хоромд амжиж л түүнийхээ хуруунд зүүхгүй бол аваад л одох юм шиг зүрх минь хүчтэй цохилж, амьсгал минь хүндэрч, бушуулаач хэмээн амандаа шивэгнэв. Улаан хамбан зөөлөвчин дээр хөх шигтгээтэй цагаан алтан хос бөгж нэгнийгээ дэрлэсэн байгаа нь хайр дурлалын илэрхийлэл гэмээр уянгалаг харагдах авч, түүний тансаг дүрслэлийг үгүй хийх мэт миний гар бөгжийг шүүрэх шахам аваад эргэтэл …
Дух нил өвчин. Би орныхоо хажуу талын жижиг тумбочкыг духаараа хүчтэй мөргөсөн байлаа. Миний хамаг бие шал нортлоо хөлөрч, хөнжилтэйгөө зууралдсан байгаа нь тээртэй агаад хүчтэй цохилох зүрх минь нэг л түгшүүртэй. Би хаана байгаагаа сая л мэдрэв.
Зүүдэндээ хуримаа хийх гээд будлиж байх хооронд цаг нилээд явсан байлаа. Аз жаргалтай ч юм шиг, харамсалтай ч юм шиг. Ямарч байсан зүүдэнд минь мэдрэгдэж байсан зүрхний минь хүчтэй цохилт одоо ч мэдрэгдсээр л байна…
Цаг 10 дөхөж ажлаасаа хоцорсон хэдий ч мөрөөдлийн гэмээр гайхамшигт хурмынхаа тухай бодсоор, үргэлжлэлийг нь төсөөлсөөр хэсэг хэвтлээ. Яагаад би түүнтэйгээ христын сүмд гэрлэж, Hollywood-ийн киног хуулж зүүдлэснээ амтархан бодож, үе үе мишээн толгой сэгсэрээр, болж өгвөл үргэлжлүүлээд төсөөлмөөр нэг л гэгэлзсэн мэдрэмж төрж байлаа.
Тэр өдөр мөрөөдөлдөө автсаар өдрийг нэг тиймэрхүү үр бүтээмж муутайхан өнгөрөөлөө. Зүүднийхээ талаар хайртдаа утсаар хэлтэл тас тас инээж, зүүдэнд минь гайхашигтай төсөөлөгдсөнөө сонсоод таатай байгаа бололтой, нэг их жаргалтай хүн намайг жаахан цаашлуулж байгаад утсаа тавилаа.

Сэтгэгдэлүүд:
engiin zugeer l uguulleg bna.
Ingeed bicheed baival ch ta zohiolch boloh yum bna daa. Za amjilt huseye. Odoo daraagiinhiig ni udaahgui yum bgaaz dee.
Сэтгэгдэл үлдээх: