2007-10-19 11:04:06
Онош хэмээх энэ дөрөвхөн үсэг хэн бүхний чихэнд байнга дуулдах боловч чухам нарийн учрыг нь ухаж ойлгох сэхээ бидэнд одоо алга болжээ. Бид гэдэг нь бидний цөөхөн монголчуудаа хэлээд байгаа хэрэг.
Эмнэлэгт үзүүлэхэд эхлээд нэг онош тавьдаг даа. Уг нь яг зөв оношилчихвол тэр нь эмчилэхэд тун хялбар болж аль шатандаа өвчин яваа, хүндэрсэн үгүй эсэх, тэгээд ямар эм тариа хэрэглэх, хэр хугацааны эмчилгээ хэрэгтэй болох зэргийг тодотгож болдог. Гэвч онош гэдгийг таавар гэдэгтэй хутгах нөхөд олширч түүний улмаас өвчтөнөө буруу замаар будлиулах тохиолдол олон гарч байна. Саяхан л гэхэд сайхан сэтгэлт хүмүүсийн дэм тусаар Солонгос орныг зорьж эмчилгээ хийлгэж байгаа Батзаяа охины талаар нилээд хэдэн нийтлэл гарсан даа. Тэр хөөрхөн охин анх хоолойны ангина туссаныг нь манай “их мэдэх + их зантай” эмч нар солонгос кинонд олон гардаг цусны өвчин хэмээх оношыг тавьж буруу эмчилснээс өвчин нь хүндэрч хэвтэрт орж бараг л амь насанд нь хүрчихсэнгүй арай наагуур юм болж аав ээж нь асуудал гаргаснаар зөв замдаа орсон байх юм. Мэдэхгүй бол солонгос кино үзэж будаа идсэнээс шууд номоо аваад уншсан нь дээр баймаар юм...
За асуудал зөвхөн анагаах ухааны доголдолд л байгаа бус нийгмийн амьдрал тэр чигээрээ л буруу оноштой буцах замдаа ... юу гэдэг билээ тийм л нэг тодорхойгүй, ойлгомжгүй болчихжээ.
Би гэдэг хүн уг нь “онош” гэдэг энэ үгийг их л ашиглах юм. Нэг мэргэжлийн чиглэлээр компаниудад зөвлөгөө өгдөг ухаантай. Манай салбарт бол онош гэдгийг судалгаа хэмээн ярьдаг. Тэгэхээр судалгаа онош хоёр бол ижил үүрэгтэй гэж болно. Яахын тулд, юу хийхийн тулд юунаас, хэзээ, хэрхэн эхлэхээ мэддэг байх ёстой. Чухам хэзээ, юунаас болоод, ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр ийм байдалд орсныг тогтоосноор тэр асуудлаас гарах тохирсон аргыг олж тэгсэнээр асуудлаа бага зардлаар богино хугацаанд амжилттай шийдвэрлэж чаддаг. Гэхдээ зөв онош, судалгааны зөв үр дүн л чухал. Тэгэхгүй бол тааварлаж, ойртуулж, тэгэсгээд болох байх гэж хэнэггүй зан гаргаж болдоггүй юм.
Энэ мэтээр маш олон асуудалд онош хэрэгтэй байна. Үнийн огцом өсөлт чухам юунаас болоод байгаагаа төр өөрөө ч мэдэхгүй, төрийн олон толгой бараг л түмэн янзаар онох гэж буудаж хоорондоо маргалдаж уралцах юм. Бодит жишээ бол хоронд хордсон уу, хамуунд идэгдсэн үү гэдгийг нь оношилж чадахгүйгээс Хонгорын иргэдийг яахаа мэдэхгүй бужигнаж байгаа дүр зураг бидэнд олон хоног харагдлаа. Гэвч “нэг зүйл мянган шалтгаантай” хэмээх мэргэн үг байдгийг санах хэрэгтэй. Худалдааны компанийн борлуулалт буурсаны цаана мянган шатгааны нэг хэсэг нь л байгаа. Яг юу нөлөөлснийг нь зөв илрүүлэх нь нийт ажлын 50% гээд ойлгочиход буруудах зүйлгүй.
Ажилтнууд ажил хийхээс хийхгүй нь их байна уу, ажил дээр заавал гологдол гараад байна уу, аль эсвэл бараа бүтээгдэхүүний чинь борлуулалт нэг л тааруу байна уу. Энэ бүхний цаана юу нөлөөлж байгааг л олчих. Тэгвэл асуудлыг шийдэх алтан түлхүүр гараад ирнэ.
Би өөрөө буруу “онош” тавьсанаас болоод борлуулалтын алдагдалд орж нилээд хэдэн саяар шатсан хүн шүү. Та нарт хэрэгтэй байх гээд тэр түүхээ бичье. “Залуучуудад зориулсан нэг сэтгүүл гаргасан юм. Одоогоос гурван жилийн өмнө юм байна. Өнгө үзэмж, дизайн шийдэл агуулга бүх юмаараа шинэлэг байж бусад сэтгүүлд ч санаа оноо өгсөн сэтгүүл болсон гэж би одоо ч боддог. Гэвч борлуулалт тааруу байлаа. Эхний дугаараас л эхлээд хэвлэгдсэн сэтгүүлийнхээ дөнгөж 20%-ийг борлуулж үлдсэн нь хаягдал болж байлаа. Гэвч би хэрэндээ мэргэжлийнх юм болохоор өөрөө судалгаа хийгээд байсан боловч асуудал юундаа байгааг нарийн тогтоож чадалгүй 4 дэх дугаараатайгаа золгосон. Тэр хүртэл шатсан мөнгөө энд дурьдахаа болье. Тэр үед ч ёстой дотор муухайртал шатаж байсан юмдаг. Гэтэл би судалгааныхаа асуулгад ганцхан асуултыг дутуу оруулаад байснаас энэ бүх хугацаанд юунаас болоод байгаагаа тодруулж чадаагүй байсан юм. Тэгээд судалгааныхаа асуултууд дунд “Та энэ сэтгүүлийг өөрөө худалдан авдаг уу?” гэсэн асуулт оруулсан чинь нийт судалгаанд ороцогчдын 91% нь өөрөө худалдан аваагүй бөгөөд найз нөхдөөсөө дамжуулан уншдаг гэсэн байж билээ. Нээрээ манайхан чинь нийтийн хуарангийн амьдралтай, дундын өмчтэй нийгмээсээ саяхан салсан учраас нийт дундаа хэрэглэсээр байгааг би тэр судалгааны дараа мэдсэнээр сэтгүүлээ бүр мөсөн зогсоож билээ. Сэтгүүл, энэ чиглэлийн бизнес нь хувийн өмч гэдгийг сайтар ойлгож, миний юм, чиний юм гэдгийг ялгаж салгах болсон цагт л хөгжих салбар юм билээ. Эхнээс нь зөв оношилсон бол би яалаа гэж хэдэн саяар шатах билээ.

Сэтгэгдэлүүд:
Унаж байж босдог хорвоо шүү. Амжилт хүсье
Жишээ нь би архинд орохгүйээ. гэж гүйжийгаад бөмбөгөрт очсон олон хүн байдагшд.
Тэр дундын өмч гэснээс авгай хүртэл нууц амраг нэрээр дундын өмч юм чинь яадын. хэ хэ хэ
Сэтгэгдэл үлдээх: