Өнгөрсөн борооны хойноос …
        “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” хэмээх монголын эртний зүйр үг байдаг. Энэ үгийг олонтоо хэрэглэх хэдий ч үгийн утга чухам юуг хэлээд байгааг ойлгодоггүй бололтой. Хэн нэгнийг гэж онцлох гээгүй ч нийгэм тэр чигээрээ л буруу тийш хөврөөд байдаг. Бид чинь яагаад зөвөөр сэтгэж, зөв зүгт тэмүүлж болдоггүй улс вэ. Намайг жаахан байхад сэргийлэгч гэж гоё ажил байдаг байсан. Энэ бол одоо бодоход зөв нэршүүлсэн зөв ажил байсан бололтой. Гэвч энэ зөв юмыг хэн хэзээ, яагаад үгүй хийснийг мэдэхгүй юм.
       Учир нь хэрэг хийснийх нь дараа цагдан хорьж, ял цааз оноодог хуулийн байгууллагын цагдаа бус хэрэг хийхээс нь өмнө урьдчилан сэргийлдэг иргэний байгууллагын сэргийлэгч баймаар юм. Гал түймэр гарахаар нь сүр бадруулан ирж, гал усны аюулыг зэрэг бадруулагч болж айлаас авах юм үлдээдэгүй гал сөнөөгч байснаас, гал гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж, аюулгүй, гэмтэлгүй байлгах үзлэг, сургалт зохион байгуулдаг баймаар.
        Нийгэм болохгүй байна, энэ хэдэн төрийн толгойд гарсан муу юмнууд гэж зүхэхийн оронд энэ мэтээр бид амьдралдаа алдаж яваа, буруу зуршлаа засаад эхэлвэл бид хөгжлийг зөв тийш урсгаж чадна. Өөрсдөөсөө эхэлье.
Бид биеэ муутгаж байгаад дараа нь эм уух юм, уул шугамандаа биеэ эрүүл байлгахын тулд эм хэрэглэдэг баймаар. Эм ч гэж дээ эрүүл хүнс хэрэглэдэг баймаар. Эртний гэрекийн нэрт эмч Гиппократ “Бидний эм маань хүнс хоол болж, хүнс маань эм болж байх ёстой” хэмээх гайхамшигт үгийг хэлэхдээ хоолоо эм шиг хэрэглэж сурахыг зөвлөсөн байхад бид эсрэгээр нь өнөөдөр хоолыг хор болтол хэрэглэж, эмийг хоол аятай бөөндөж байна.
        Бидний яг дэргэд эрүүл чанартай олон хүнс байхад бид заавал болохгүйг нь авч сэтгэлээ хуурна. Хоол гэдэг нэг талаас амт таашаал төрүүлэх үүрэгтэй ч нөгөө талаас биеэнд амин дэм, тэжээл өгөх үүрэгтэй эд. Манай орноос өөр бараг дэлхийн бүх оронд өндөг гэдэг хоолыг хамгийн чанартай, хамгийн хямд, хамгийн элбэг хүнсэнд тооцож эн тэргүүнд өндөг идэхийг уриалдаг байх юм. “Эмчгүй газарт” хэмээх зузаан номыг эргүүлж байхад энэ л үгийг олон дахин давтсан байх юм. Япон улс дэлхийн II дайны дараа “хүн бүр өдөрт нэг өндөг, нэг аяга сүү” уухыг уриалсаар эдийн засгийн хямралаас гарах үеээ туулсан байх юм. Тэд бараг мөнгөгүй байсан хэдий ч хамгийн чанартай хүнс хэрэглэхээ мэддэг байсан ухаалаг золигнууд. Гэтэл өнөөгийн монголчууд наймаа, худалдаа, бизнес, ажил гэж зүтгэж, хамгийн хүнд хоол хүнсийг буруу хэрэглэж, улмаар 20 жилийн дараа олсон 20, 30 сая төгрөгөө эмчилгээнд зарцуулаад дуусдаг гэх юм.
        Бас өөр олон асуудал байна. Хэрэг төвөгт орооцолдсоныхоо дараа өмгөөлөгчид хандаж “өмөөрүүлдэг”. Гэтэл бид асуудал гаргахаас болгоомжилж өмнө нь яагаад хуулийн зөвлөгөө авч болохгүй гэж. Хэн ч тоохгүй бараа авчирчихаад “шатаж” байхын оронд хэнд юу хэрэгтэй байна гээд маркетингийн зөвлөгөөг урьдаар яагаад авч болохгүй гэж ...

AD
2007.10.19

Сэтгэгдэлүүд:

1. opal | 2007-10-20 11:57:19
хоолоо эм шиг хэрэглэж сурахыг зөвлөсөн байхад бид эсрэгээр нь өнөөдөр хоолыг хор болтол хэрэглэж, эмийг хоол аятай бөөндөж байна.
ene ug bur yag unen shu humuus yag l iim bgad bna ,... hezee ene bdal ugui bolhiig helj medehguim da
2. Galaa (зочин) | 2007-10-20 19:36:05
Тийм шүү нээрээ бид нар юм хийхдээ шууд л ямар судалгаа энэ тэргүйгээр хийгээд байдаг. Тэгээд болохгүй болохоор нь яасан вм бол гээл мангартаад байдаг. Уг нь судалж байх хэрэгтэй юм байгаам даа.
3. Хүжий | 2007-10-21 00:17:26
Тиймээ бизнест ч амьдралд ч урьдчилаг төлөвлөх, цаг хугацаанд нь багтаах асуудал чухал.

Аль ч тохиолдолд буруу эсвэл хайнга хандсан зүйлээсээ болж дараа нь төлөх үнэ өнөөдөр бага багаар зарцуулах үнээс хамаагүй их гардаг.
4. vitaminjuulalt | 2007-10-21 16:53:03
Биднүүс яахуудээ
Архи тамхи хүүхэн гуравтаа хамгаа өгөөл хармаанд үлдсэндээ тааруулаад хооллодийн шд.
Өөртөө ганц оймс авах гэж ямар хүнд хөдөлмөр хийж нулимцан юм шиг цалин авдагаа бөөн юм болж амаа олохгүй ярьна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.