2007-10-22 08:44:29
Блогчид иргэний сэтгүүл зүйд хувьсгал хийнэ
Блог хэмээх шийдэл интернэт ертөнцөөс ч халин цаашлаад нийгмийн сэтгэл зүй, тэр ч бүү хэл сэтгүүл зүйд хүртэл хувьсгал хийж байна гэдэгтэй санал нийлэх хүмүүс олон байна гэдэгт би итгэж байна. Блог сонирхогчдын дийлэнх хэсэг нь өөрийн амьдралд тохиолдсон жирийн нэгэн дурсамжуудаа тэмдэглэлийн дэвтэр аятай буулгах хэдий ч тэр нь бусдад сонирхолтой байж түүний алдаа сургамжыг өөр хаанаас ч олж уншихгүй, өөр хэн ч түүн шиг зөвлөхгүй гэдгийг ч блогчид өөрсдөө мэдэж байгаа. Зарим нэг гайхамшигтай блогууд ч байна. Улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийн талаар дорвитой зүйлс бичиж нийтэлж, өөрийн санаа бодлыг мөн тусгасан байгаа нь үнэхээр чансаатай. Ер нь сүүлийн үед манай залуусын бичлэгийн чанар чансаа дээшилж, бичихдээ заавал судлаж, харьцуулж ул суурьтай бичих хандлага ажиглагдах боллоо.
Өдөр тутмын болон долоо хоногийн сонинууд, зарим томоохон вэбүүдийн мэдээллийн багагүй хувийг блогчдын нийтлэлүүд эзлэж байгааг харахад урамтай байна. Эндээс цэвэр иргэний сэтгүүл зүй хэмээх цогц ойлголт улам хүчээ авч хаяагаа тэлсээр л байна. Нэгэн цагт “Зоригийн хэргийг цагдаа биш сэтгүүлчид илрүүлнэ” гэж шуугиж байсан удаатай. Тэгвэл иргэд иргэний сэтгүүл зүйгээр дамжуулан илэрүүлэх боломжтой. Энэ бол чөлөөтэй, тэгээд ч хэн ч үүнийг хянаж цагдаж үл чадна. Гэвч энэ бол нэг жишээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрчдын хараа хяналтанд байсаар өөрийн үүргийг төрийн механизмтай холчихжээ. Учир нь томоохон бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрчдийн өмч, хөрөнгө гэдгийг бид сайн мэднэ. Тиймээс мэдээллийн дийлэнх хэсэг нь захиалгатай нийтлэгддэг гэдэг нь ойлгомжтой. Ийм л үед иргэд нь өөрсдөө сонгож гаргасан төрийн түшээ, тэдний хийж байгаа төрийн ажлаа хянах үүргээ хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс бид хянаж харсан зүйлсээ бусдын биш өөрийн мэдээллийн чөлөөт ертөнцөөр цацах нь үнэ хэрэгтэй ажил. Зам талбай хог хаягдал, төрийн хүнд суртал, авилга хээль хахуул энэ бүхнийг зөвхөн иргэний сэтгүүл зүй илчлэнэ.
Бас болоогүй шүү. Төрийн залхуу нөхдийн хийж чадахгүйг бас блогчид санаачилан хийж чадна. Түүний бодит нэг жишээ бол www.antitrash.bblog.mn блогийн санаачилсан хогтой тэмцэх залуусын аян. Түүнийг бусад блогчид хэрхэн дэмжиж, хэрхэн оролцож байгааг та ороод хараарай.
Блог бол сайн, бүр сайн эмхтгэсэн номтой адил
Миний хэлэх дуртай үг бол “Номноос ном унших”, “Хүнээс ном унших”. Энэ нь юу вэ гэхээр тухайн номыг сайн уншаад өөрийнхөөрөө нэгтгэн дүгнэсэн хүмүүстэй уулзаж ярилцах үнэхээр сайхан байдаг. Тиймээс тэр хүн чамд хамгийн гол агуулга, хэлэх, илэрхийлэх гээд байгаа асуудлыг нь товч бөгөөд тодорхой яриад л өгчихнө. Дээр нь өөрөө нэмээд дүгнэлт хүртэл хийсэн байх нь элбэг байдаг. Сүүлийн үед би зарим сайн нийтлэлчдын номыг унших дуртай болсон. Тэд нэг ном бичихын тулд нилээд ном уншиж, харьцуулж, иш татаж бичсэн байх нь үнэхээр агуу. Тиймээс би нэг номноос нилээд хэдэн номын талаар товч ойлголт авч, ямар номыг нь эхлээд уншихаа ч мэдээд авчихдаг юм. За тэгээд блог гэдэг мэдээллийн энэ ертөнцөөр аялахад их юмыг мэдэж авна даа. Би блогчдын бичсэн сайн бичлэгүүдийг унших тусмаа өөрийнхөө юу ч мэдэхгүй болохыг мэдэрдэг. Тэд ямар сайн мэддэг, тэгээд мундаг бичдэг гээч.
Блогдох үнэхээр зугаатай шүү
Би блог хөтөлдөг болоод удаагүй ээ, 3 сар л болж байна. Дотроо бухимдсанаа, бас баярласнаа, тэгээд хэн нэгэнд хэлэх гэснээ бас шивнэх гэснээ бүгдийг нь бичиж орхино. Тэгээд л бачимдсан сэтгэл сайхан онгойж, баярласан сэтгэл бага зэрэг тайвширдаг юм. Мөн бичсэнд маань хүмүүс сэтгэдлээ хэрхэн үлдээж, бас зөвлөж байгааг унших сайхан. Үнэхээр чөлөөт ертөнц. Хэтрүүлж хэлвэл чи тэнд юу ч бичиж болно. Гэвч бусад чинь чамайг ямар байгааг бас хэлээд өгнө өө гайгүй. Гэхдээ тэр бол чиний л ертөнц.
Би нэг л мэдэхэд чөлөөт цагийнхаа багагүй хэсгийг блогтоо юм бичих, бусдын бичсэнийг уншихад зарцуулдаг болжээ. Төсөл, хөтөлбөр бичээд, тоо бодож толгой хүндэрсэн үед блогоор зочилох үнэхээр САК. Зарим нөхөд маань чухал юмны тухай, зарим нь инээдтэй, хөгжилтэй, зугаатай, танин мэдэхүйн гээд олон зүйлсийн тухай бичнэ, харин зарим гарууд бусдынхаа уурыг хүргэнэ. Гэхдээ л зүгээр шүү.
Гэвч блог бол бүтээмж биш
Блогийн сайн талыг би товчхон дурьдлаа. Гэвч блог бол бүтээмж биш. Үнэхээр хэрэгтэй, ашигтай, ханьтай бас зугаатай байдаг хэдий ч түүнд бас хэм хэмжээ гэж байх ёстой. Бид “ярихаар хий” гэж өөрснөө ярьцгаадаг биз дээ. Тэгвэл бас бичээд л бичээд л байхаар бас хийгээд л эхэлвэл зүгээр шүү. Мэдээж би энэ бүх блогчид цаанаа ажил төрөл эрхлэдэг, зарим нь сурдаг бас бүтээдэг хүмүүс байгаа гэдэгт итгэж байна. Тиймээс идээний бага нь амттай гэдэг шиг цаг заваа блогтоо бүрэн даатгах нь дэмий шүү. Цагийн нөөц, хөдөлмөрийн нөөц хоёроо гарздаад дээр нь санхүүгийн нөөцөө өсгөхгүй бол бидний блогдох хугацаа яваандаа хомсдох болно. Тиймээс блогдохын хажуугаар ажилладаг, өөрийгөө хөгжүүлдэг, бас ажиллахын хажуугаар блогддог байх нь зохицстой.
AD
1007.10.21

Сэтгэгдэлүүд:
Харин тэр мэдээллийн хувьд харин таны гэх мэт универсал блогуудаас авна уу гэхээс би нэг их мэдлэг өгнө ч гэж юу байхав дээ хэ хэ хэ.
Унаад л явдийн
Сэтгэгдэл үлдээх: