AD блогт тавтай морил - Шинэ бичлэгүүд
Цаг хугацаа ямагт ирээдүй рүү тэмүүлдэг. Өнөөдөр нь ямагт ирээдүйд татагддаг гэдэг. Мэдээжийн хэрэг бид өнгөрснөөрөө амьдрахгүй нь үнэн.
Удахгүй мөнгөтэй болохоороо шинэ байртай болно, машинаа сайжруулна, хүүхдээ сайн сургуульд явуулна гээд л ирэх он жилүүдийн тухай төсөөлсөн сайхан мөрөөдөл хүн бүрт бий. Хэн ч ирээдүйг муухайгаар хардаггүй байх. Би өөрөө, миний үр хүүхэд ирээдүйд сайхан орчинд амьдрах ёстой гэж тооцон өнөөдөр та бид цаг наргүй ажиллаж байгаа. Ийм л жирийн дундаж олны амьдрал тухайн орны хөгжлийн гол үзүүлэлт болдог байна.
Би Дональд Трамп, Роберт Кийосаки нарын хамтран бичсэн номыг уншсанаа санаж байна. Тэнд улс орны хүн ам зүйн бүтцийг 3 үндсэн хэсэгт хуваажээ. Баян, дундаж, ядуу гэж ангилжээ. Тухайн нийгэмд дундаж амьдралтай хүмүүсийн эзлэх хувь хэдий чинээ их байна, улс орны хөгжилд төдий чинээ эерэг нөлөөтэй гэсэн байх юм. Тэгвэл бид ямархуу байгаа болон ямар ирээдүй биднийг хүлээж байгаа талаар доор хүүрнэе.
Эхлүүлсэн өгүүллэгийнхээ үргэлжлэлийг хурдан бичиж блогтоо тавиарай гэсэн нөхдийн хүсэлтээр 4-р хэсгийг нь бичив. Үргэлжлэлийг удаасандаа хүлцэл өчье.
Нэгдүгээр бүлэг. Сэтгэлд мандсан наран
Мөрөөдлийн хурим
“Би түүнийг үнссээн. Би үнсчихсэн” гэж амандаа үглэх шахам шатаар уруудан бүжиглэх шахам явсаар машиндаа суулаа. Гэвч би түүнийхээ цонхны гэрлийг удтал ширтэж, цээж дүүрэн бахдалтай амьтан аз жаргалдаа умбан түүнийхээ байрны өмнө хэсэг зогслоо. Цонхных нь гэрэл унтрахыг хүлээж байсан уу гэлтэй би сая л нэг харихаар хөдөлсөн юм. Орондоо ороод утасныхаа дэлгэцэн дээрх түүнийхээ зургийг ширтэж байгаад унтсан байв.
Миний костюмыг захиалгаар оёж буй эмэгтэй рүү залгатал утсаа авдаггүй. Санаа зовж эхэллээ. Аз жаргалтай хуримын гайхамшигт өдөр “маргааш” байдаг. Нээрээ “Limousine Hammer” захиалсан маргааш цагтаа ирэх байгаа гэх бодлоор хуримын бэлтгэлээ шалгахаар бичсэн цаасаа авлаа. Бид хоёр хуриминдаа бэлтгэхгүй 2 хоног амралтанд эрхлэж хэвтсэн болохоор энэ бүхнийг цагийг нь тулгаж байж асууж байгаадаа тийм ч их харамссангүй.
Энэ тоог хүмүүс хараад юу гэдгийг нь гадарлахгүй байж мэдэх юм. Тэгвэл 76 гээд бичвэл одоо юу вэ гэдгийг нь шууд л мэдэх байх. Харин үүнийг яах гэж ингэж задлан томъёолох болсноо доор тайлбарлъя.
Миний хувьд амралт гэдэг ойлголтыг мартах шахсан хоёр жилийг ажил гэрийн хооронд өнгөрөөсөн юм. Түүнээс өмнө жаахан амардаг, чөлөөт цагаараа фитнесээр хичээллэж, хааяа биллъяард тоглон, үе үе найз нөхөдтэйгөө салхинд гарах зэргээр хэрэндээ амарчихдаг байсан юм. Гэвч сүүлийн 2 жилийн хугацаанд уртсгасан цагаар ажиллах зүй ёсны шаардлагын улмаас 700 гаруй хоногийг сууж өнгөрөөсөн байна. За энэ ч яахав. Харин “Capital JC” гээд олон нийтийн байгууллагынхаа хэдэн нөхөдтэй Байгал нуурын эрэг дээрх “Соболиная” хэмээх уулын цанын баазад очиж амрах завшаан тохиолдож нийт 5 хоногийн аялал хийгээд ирлээ. Энэ бол миний хувьд хүүхэд наснаасаа хойш амарсан, эдэлсэн, алжаал тайлсан гайхамшигтай амралт, бас аялал байлаа.
2008 он Та бүхний хүсэл мөрөөдөлдөө хүрэх эхлэлийн жил байх болтугай.
Цалингийн жишиг 1000 ам.долларт хүргэх цаг нэн удахгүй нь ээ.  Үүнийг хөгжиж байна гэдэг талаас нь бус, хөгжих шаардлага тулсан байна гэдэг талаас нь илэрхийлэхийг хүслээ. 1000 ам долларт хүргэхийн тулд цалингаа нэмэх ёстой гэхээсээ илүү нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих цаг болжээ. Үүний үр дүнд цалин зах зээлийн жамаар, зах зээлийн зохицуулалтаар нэмэгдэх болно гэдэг үндэслэлээр хэлэхийг хүслээ.
Одоогоос хоёр гуравхан жилийн өмнө л ажилд орох хүсэлтэй хүмүүсийн тоо зар мэдээний дийлэнх нүүрийг эзэлдэг байлаа. Тэр ч бүү хэл хүний эрх зөрчиж байна, царай зүс, нас хүйс, өндөр намаар нь голж байна гээд л хэл ам болдог байсныг бид сайн мэднэ. Гэвч энэ цаг ул болж шинэ цаг ирсэний дохио ажилтан хайгчидын зараар мэдрэгдэх болжээ. Та одоо гараад зар мэдээ ч юм уу аль эсвэл шуурхай зар сониныг аваад хар даа, үгүй бол өдөр тутмын аль нэг сонины хуудас сөхөөд хар. Ажилд авна гэсэн зар хэдэн нүүр дүүрэн байгаа хэдий ч ажилд орох зар нь зар нийтэлдэг сонины нэг нүүрний дөрөвний нэг ч хүрэхгүй, харин өдөр тутмын сонинд бол хэдэн мөр л байгааг хараад ойлгох болно.
Өгсөн гарчигийг минь хүмүүс хараад сумын хоёр атаманы тухай бичих гэж байна хэмээн ойлгох вий дээ. Гэхдээ л асуудал байна аа. Байна ч гэж дээ Төрөө гэж нэрлээд байгаа энэ нөхөр чинь одоо манай төр засаг юм шүү дээ.
Эрт урьд цагт төрсөн Төрөө энэ цагт төрөл арилжсан түүх
Сүүлийн хэдэн жил төр нэрийн дор гарч ирсэн улс төрч гэх зэрэг “дэвтэн” бүхэн л популист хоосон цэцэрхэгчид болсон байна. Уг нь төр хэмээх энэ дарамт бүхий институци хоосон юм шүү дээ. Биежүүлж харагдуулахын тулд түүндзориулан ордон гээчийг бариад дотор нь зэрэг “дэвтэн” нэжгээдийг багтаан, гадна талд нь харуул хамгаалалт босгож иргэдээс тусгаарласнаар төр хэмээх үл үзэгдэх нэг “баагий” бий болгосон юм уу даа. Уг нь мунхаг миний сэтгэхээр бол төр хэмээх нь этгээдийг “ард түмэн” гэх олон нийт өөрсдийнхөө нийтлэг эрх ашгийг төлөөлөн зохицуулуулахын тулд сонгож, бас заримыг нь томилдог байх учиртай сан.
Би хүн хүнтэй харилцахдаа яагаад хөшигний араас хэлээд байгаа юм шиг хоёр нүүр гаргадгийг ойлгохгүй юм. Тэгээд байгаа нь мэдэгдээд байхад “бяцхан хүүхэд нуугдаж байна гээд нүүрээ дардаг” шиг мэдэгдэхгүй байна гэж бодоод байдаг юм байх даа. Зарим нэг нөхөд “нээг их том хүн” болох гэж ядах юм, зарим нь улаан цайм өөрийгөө бодох юм, ярьж хэлж байгаа нь нөгөө хүнд нь ашиггүй байхад л зүтгээд байдаг. Зарим нөхөд бол ялангуяа “улстөрөөр хооллогчид”, тэднийг “горьдох залуус” худал хуурмагийг үнэн болтол ярих, хоёр нүүр гаргах гэдэгт улайран суралцаж байгаа бололтой. Илтгэх урлаг гэдэг шиг “итгүүлэх урлаг”-ийн том төлөөлөгчид.
Энд би хүн уурлах, инээх, сэтгэлийн хөдлөлд автах зэрэгтэй эл асуудлыг холихыг хүссэнгүй. Зүгээр зөв хандлага, буруу хандлагын талаар бичихыг хүслээ.
Vitaminjuulaltiin bichlegiig unshaad ene sedveer bichiheer genet shiidsen yum.
Хэт улс төржилтийн хажуугаар хармаа түнтийлгэх хүсэлд хэт автсан жижиг бизнесүүд ихсэж байх шиг. Үндэсний үйлдвэрлэл хэмээх цаасан малгайг хэлтгий тавьсан хэдэн нөхөд хөгжлийнхөө замд хөлөө жигдрүүлж чадаагүй байгаа бусдыгаа худлаа уруу татахаа одоо зогсоо. Та нарыг бодьё гэхээр ходоод өвдөөд байна. Юм үйлдвэрлэх гэж байгаа бол эхлээд намайг, наагуур чинь байгаа олон арван хүнийг бод. Бид юу хүсэж байна түүнийг л хийгээд өг л дөө.
Энэ миний бяцхан гүнж
Би үнэндээ бол тийм ч сайн аав биш ээ. Хичээж л байна. Эхлээд би өрхийн тэргүүн, тийм учраас миний үүрэг бол мөнгө олох л гэж боддог байлаа. Мөнгө олох гэсээр байтал цаг хугацаа урсан одсоор л. Одоо цаг шөнийн 1 цаг өнгөрч байна. Харилцагч компанийнхаа суурь судалгааны асуулгыг боловсруулж дуусчихаад бусад нөхдийн блогоор жаахан зугааллаа. Би ер бичихээс илүү унших, дуртай болоод байгаа шүү.
Өнөөдөр манай охин хичээлдээ тааруу дүн авсан гээд багш нь намайг дуудсан байна. Маргааш очиж уулзана аа. Бага охин маань дөнгөж 6-хан настай нялх амьтан. Түүнийхээ хичээлийг хааяадаа л хийлгэх юм, ихэвчлэн “үндсэн үүрэг” хэмээн эндүүрдэг мөнгө олох ажилдаа хамаг цагаа зориулдаг миний хувьд сайн аавын үүргийг гүйцэтгэхэд нэлээд бэхшээлтэй байна.